The MongolZ баг Ази, Номхон далайн бүсийн аварга боллоо

Автор | Zindaa.mn
2016 оны 02 сарын 01

Intel Extreme Masters 2016 тэмцээн Тайвань улсын Тайпэй хотод болсон тэмцээнд Монголын кибер спортын "TheMongolz"  баг  Counter Strike тоглоомын ангилалд хүч үзэж хэсгээсээ амжилттай шалгарч финалд үлдээд байсан билээ.


Өнөөдөр Австралийн "Renegades" багтай аваргын төлөө тоглож онооны илт давуугаар хожил байгуулж бүсийн аварга болж 30000$ эзэд боллоо.



Уг тэмцээнд ялсанаар 250 мянган долларын шагналын сантай MLG Columbus, IEM Katowice тэмцээнд оролцох эрхээ тэд авч чадлаа.

Эхний map болох Cobble дээр 16:9 ялалт байгуулсан бол inferno дээр илт илүүрхэж 16:2 харьцаатай ялалт байгуулж азийн тэргүүн багаар тодорлоо. Одоо тэд CS:GO дэлхийн хамгийн том тэмцээн болох Katowice major-т тулалдах эрхийн төлөө урьдчилсан шатанд тоглохоор болж байна. Тэнд дэлхийн бүх шилдгүүд цуглах бөгөөд тэр шилдэг 16 багийн нэг нь THE MONGOLZ баг орохоор боллоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top