Баярын өдрүүдэд 644 автобус үйлчилгээ үзүүлнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 02 сарын 02

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу билгийн тооллын шинийн 1, 2, 3-ны өдөр буюу 2016 оны 2 дугаар сарын 9, 10, 11-ний өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд хотын захын цэгт үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж үндсэн 62, хот орчмын 13 чиглэлд нийт 644 их болон дунд багтаамжийн автобус үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөөд байна.  

 

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалт хийх өдрүүд буюу 2016 оны 2 дугаар сарын 6, 7-ны өдрүүдэд тодорхой суурьшлын цэгүүдээс Нарантуул худалдааны төв рүү нийт 11 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилнэ.

 

Мөн тухайн өдрүүдэд Чингисийн талбай болон Дүнжингарав худалдааны төвөөс Хүннү молл худалдааны төв чиглэлд 2 их багтаамжийн автобус 10:00, 12:30, 15:00 цагуудад үйлчилгээ үзүүлнэ. Түүнчлэн хотын захын алслагдсан чиглэлүүдэд 4 аж ахуйн нэгжийн 20 бага багтаамжийн микроавтобусаар захиалгат үйлчилгээг зохион байгуулна. Түүнчлэн хот дотор таксийн үйлчилгээнд 14 аж ахуйн нэгжийн 497 тээврийн хэрэгсэл ажиллах юм. Захиалгыг 326352, 323176 утсанд хандаж өгнө үү.

 

 

Чиглэлийн нэр Тээврийн хэрэгслийн тоо Өдөрт гүйцэтгэх рейсийн тоо
1  Орбит-Нарантуул зах 1 3
2  Нарангийн гол-Нарантуул зах 1 3
3  ХМК-Нарантуул зах 1 3
4  Баянхошуу-Нарантуул зах 1 3
5  Нисэх-Нарантуул зах 1 3
6  Яармаг-Нарантуул зах 1 3
7  Дэнжийн 1000-Нарантуул зах 1 2
8  Чингэлтэй-Нарантуул зах 1 3
9  Бэлх-Нарантуул зах 1 3
10  Шархад-Нарантуул зах 1 3
11  Улаанхуаран-Нарантуул зах 1 2
12  Дүнжингарав худалдааны төв-     Хүннү молл 1 3
13  Чингисийн талбай-Хүннү молл 1 3
Дүн                     13                     37

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top