ГОВИЙН ТҮГЖИЛ АХИН ГАЙ ТАРИХААР ЗЭХЭЖ СУУНА

Автор | Zindaa.mn
2016 оны 02 сарын 02

 

МЗХ, Хулгайчгүй Монгол хөдөлгөөнөөс Улсын Их Хуралд хэрхэвч сонгож болохгүй улс төрчдийн жагсаалтадэн тэргүүнд дурдсан “Говийн түгжил” хэмээх Ж.Батсуурь МАН-ынхаа дээд, дунд, доод түвшинд хаанаас нь ч дэмжлэггүй болж ахин нэр дэвших найдлага тасарч буйд хорсон "сумаа" тавьж эхэллээ. Үхэхдээ үхэр буугаа ... гэгчийн үлгэрээр орж буй энэ этгээд уг нь намынхаа гишүүд, дэмжигчид, тойргийн сонгогчдын өмнө амласан, хэлсэн зүйлсээ биелүүлж, амин хувиа хичээлгүй ажиллаж ирсэн бол нутгийн олон хэдэн ч удаа сонгосон татгалзахгүй байсан биз.

Өөрөөсөө болж өндрөөс унаж байгаагаа үл ухамсарлан бурууг бусдаас хайх Ж.Батсуурь "би биш бол хэн ч МАН-аас сонгогдохгүй" гэсэн хатуу занал зүхэлд автан байна. Цаг үргэлж намынхнаа "түгжилддэг" түүний ээлжит бай нь энэ удаад Дорнын говийн гэж нутагтаа алдаршсан Б.Дэлгэрсайхан болжээ.

Шинэ оны өмнөхөн Б.Дэлгэрсайхан МАН-ын Алтан сарнай оны шилдгийг тодруулах наадмаас бизнесийн салбарын шилдгээр шалгарсан нь Ж.Батсуурийн зэвүү, зүхэл хоёрыг зэрэг хөдлөгөсөн бололтой. Б.Дэлгэрсайхан Дорноговь аймгийн махны үйлдвэр, хүнсний үйлдвэрийг дуудлага худалдаагаар авч “Дорнын говь” хэмээх нутаг усандаа төдийгүй улс даяарт алдартай компани болгон хөгжүүлсэн юм. Энэ компани аймгийнхаа төсвийн орлогын 40 хувийг бүрдүүлж байсан үе ч байдаг аж. Хамгийн хачирхалтай нь  Б.Дэлгэрсайхан Ж.Батсуурийг УИХ-д нэр дэвших бүрт нь харамгүй сэтгэлээр туслаж, дэмжиж байсан байдаг. Гэтэл Говийн Түгжил гэх нэрийг сонгогч олноос хүртээд байгаа Ж.Батсуурь хар хорын сэтгэлдээ түлэгдэн Б.Дэлгэрсайханыг муучлан гутаах, нэрийг нь сэвтүүлэх гэхдээ аргаан барж байна.

 

Саяхнаас Ж.Батсуурийн тараасан мөнгөөр хөлсний сэтгүүлчид хувийн амьдрал руу нь өнгийн ховын мэдээ бичих уралдаан өрнөсөн гэнэ. Эхнээсээ хэвлэлээр тарж эхлэсэн бөгөөд тэдгээрт муучлах гээд ядчихсан зүйлс байхаас бус бодитой, баримттай нэг зүйл алга байгаа аж.

 

Ж.Батсуурь нь УИХ-ын гишүүний нэр сүрээр далайлган аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргыг дууданэлдвийг байцаан дарамтласан байна. Учрыг лавлавал, Б.Дэлгэрсайханы зүгээс Нутгийн зөвлөлөөрөө дамжуулан аймгийнхаа иргэдийн эрүүл мэндэд бодит тус хүргэх зорилгоор Нэгдсэн эмнэлэгтээ бэлэглэсэн оношлогоо шинжилгээний тоног төхөөрөмжүүдийн талаар "ноцтой" зүйл олж мэдэхийг ихэд хичээсэн аж. Ямар нэг зүйл олж мэдээгүй ч мэдсэн царайлан Б.Дэлгэрсайханд"яасныг чинь мэдэж байгаа шүү, надтай аятайхан яриарай" гэх зэргээр сүрдүүлсэн, битүү утгатай зүйл ярин, их хэмжээний мөнгө нэхээд амжсан байх юм.

 

Говийн Түгжилийн захиалгаар Б.Дэлгэрсайханыг муучлах гээд ядаж байгаа мэдээллүүдийг харвал "Сонгууль дөхөхөөр л гадаад, дотоодын их дээд сургууль төгссөн хуурамч диплом гаргаж ирээд үзүүлж харуулаад явах вий", "төмрийн хүдрийг түүхийгээр нь Хятад руу гаргадаг", "аймгийн намын үүрийнхнийг аль хэдийнэ цалинжуулаад эхэлсэн" гэх мэтхэн ажээ. Б.Дэлгэрсайханы хувьд Ж.Батсуурийн үеэс эрс доройтсон намынхаа дотоод ажлыг өөд нь татаж, гишүүдээ бодитоор дэмжих болсон нь үнэн бөгөөд төмөр хайлуулах үйлдвэр барих талаар хэнээс ч дутуугүй бодож төлөвлөж явдгаа аймгийнхаа иргэд, намын гишүүддээ аль хэдийнээ дуулгачихсан яваа юм.2008 онд Ж.Батсуурийн шууд оролцоотойгоор орон нутгийн сонгуульд МАН ялагдаад өнөөдрийг хүртэл 8 жил намын журмын нөхөд нь гундуухан явж байсныг Б.Дэлгэрсайхан сэрээсэн билээ.

 

Нутаг, нам нэгт Б.Дэлгэрсайханыг амаа олохгүй муулж яваа УИХ-ын гишүүн Ж.Батсуурь өөрөө ариухан хүн үү гэдгийг нягтлабал наад зах нь МАН - ын УИХ дахь гишүүдээс ганцаараа Чингис бондоос зээл авсан хүн болох нь тодров. Ардчилсан намынханд тал засч байж авсан зээлээ аймгийнхаа ард иргэдийнхээ төлөө зарцуулав уу гэтэл үгүй.Ах дүү, хамаатан садандаа өгсөн байх агаад Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байх үедээ сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулж, Чингис бондтой холбоотой шалгалтынявцад, ах дүүгийнхээ  компаний зээлийг шалгалтанд оруулалгүй тойрч өнгөрөөсөн байна.

 

За тэгээд, нутгийн олны баттай мэдэх баримтуудыг дурдах юм бол 2000-2008 онуудад Дорноговь аймгийн Засаг даргын ажлыг хашиж байхдаа БНХАУ-ын ӨМӨЗО Бугат хотын удирдлагуудаас Ноён Хутагт Данзанравжаагийн хөшөө босгох нэрээр мөнгөн тусламж авсан хирнээтөсвөөс илүү гарсан мөнгөөр нь Цементийн үйлдвэрийн тоног төхөөрөмж Хятадаас худалдаж авсан байдаг. Энэ үйлдвэрийг бас л нутагтаа босгосонгүй. Одоо дүү нар нь хариуцан Налайхадажиллуулж буй.

 

2008 онд Ж.Батсуурь УИХ - д нэр дэвших зардлаа олохын тулд МАН-ын өмч байсан зочид буудлыг дуудлага худалдаагаар зарж орхижээ. Сайншанд хотод буй Шанд Плаза зочид буудал иймэрхүү маягаар Говийн Түгжилийн хүйтэн гараар орсон хөрөнгөөр боссон түүхтэй.

 

Ж.Батсуурь бол говийн хүнд баймгүй жудаггүй, ичгүүргүй, савсаг зантай нэгэн бөгөөд овлигогүй, дүн нуруугүй араншингаас нь болж олон хүн хохирчээ. Хэвлэлээр ил болсноос нь дурдахад:Ж.Батсуурь аав Б.Жамъяансүрэнгийн нэрэмжит уралдааныг Улаанбадрах суманд зохиох үеэр түүний дүү Ж.Баттулгын морийг унаж явсан жаалхүү А.Эрдэнэхүү мориноос унаж тархиндаа хүнд гэмтэл авчээ. Тавдугаар ангийн сурагч хүү ухаан орохгүй байсаар тав хоногийн дараа нас барсан бөгөөдморин уралдааныг Засаг даргаас зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн явуулсан нь тогтоогджээ. Талийгаач А.Эрдэнэхүү морь унах хамгаалалтын хувцас, дуулга нэхсэн ч Ж.Батсуурь "хаанаас тйим юм олдгийн" гээд халгаахгүй байсаар толгой нүцгэн уралдуулсан байна.  

 

Үүнээс гадна тэр бас нэгэн хүүхдийн аминд хүрсэн талаар иргэд, ярьж сануулдаг. Аймгийн Засаг дарга байхдаа Шивээ овооорчимд согтуугаар албаны машинаа жолоодож яваад ноцтой авто осол хийж, ард сууж явсанхүүхэд газар дээрээ нас барсан нь түүний төрсөн хүүбайсан гэх мэдээллийг Дорноговь, Говьсүмбэр аймгийн иргэд ярьдаг ба Говьсүмбэр аймгийн МАН-ын хорооны хуралдээрЖ.Батсуурийг нэгэн гишүүн гэмт хэрэг нуун дарагдуулсанхэмээн зарласан нь хурлын протоколд тэмдэглэгдэн үлджээ.

 

Авто ослын бурууг Ж.Батсуурь жолоочдоо үрүүлэн, гүтгэж шоронд суулгасан гэх агаад жолооч нь түүнийг өөрөөс нь жолоо булааж авсан, гүтгэсэн гэдэг гомдлыг гаргаж, хэргийг ахин хэлэлцүүлэхээр зэхэж байгаа гэнэ.

 

Ж.Батсуурь гэр бүлээс гадуурх замбараагүй харилцаагаар цөөнгүй айл гэрийг үймүүлж байсан агаад хамгийн сүүлд цацагдсан мэдээллээр “Төлчид малчдын сүлд дуучин” гэх П.Жимсээ бүсгүйг эвгүй байдалд оруулан нэр хүндийг нь унагаж, сүйт залуутай нь эвдрэлцэхэд хүргэж байжээ. Дорноговийн иргэдээс түүнд хандан "Бадиа-д Богда-Ар хороололд 2 өрөө байр яах гэж, ямар орлогоороо авч өгсөн бэ?, Б,А,Х гэсэн гурван эмэгтэйн нэрийг санаж байн уу?зэрэг хачирхалтай асуулт тавьсан нь гэр бүлээс гадуурх харилцаатай нь холбоотой байж мэдэх юм. 

 

Цэвэр агаар сангийн захирал Н.Хү­рэлсүх нарын 11 хүн 2012 онд сургалт зохион бай­гуулах нэрээр "Хор­чихуйн булаг" компанийн дансаар 116 сая, "Орхон сайхан булаг" ХХК-ийн дансаар 21 сая төгрөгийг  ажлын хөлс нэрээр, мөн  "Тара" ХХК-ийн дан­саар 1.5 тэрбум төгрөгийг түлш нийлүүлэх гэрээ нэ­рээр, 100 сая төгрөгийг зар сурталчилгаа нэрээр "ДЗТМ" ХХК-ийн дансаар шилжүүлж зориулалт бу­саар зарцуулсныгхянаж, зогсоож байх үүргээ биелүүлээгүй МХЕГ-ын байцаагч Д.Гэ­рэл Б.Алтантуяа нарыг албан үүрэгтээ хайнга хандсан хэмээн нэг жилийн хорих ял оноож тэнссэнийг монголчууд санаж байгаа байх. Д.Гэрэл бол Ж.Батсуурийн эхнэр. Тэд "гэр бүлээрээ гэмт хэрэгт шалгагдаж байгаа хос" гэдэг шившигтэй номинацийг УИХ-ын гишүүдийн дунд анхлан нэвтрүүлсэн гэх мэтээр тоочоод тоочоод барахгүй олон нүгэлт үйлийн эзэн нь чухам Говийн Түгжил хэмээх Ж.Батсуурь билээ.

 

Тэрээр өөрөө нэр дэвших боломжгүй болсноо мэдмэгц МАХН- руу урвах, Ардчилсан намынхантай үгсэн хуйвалдах зэрэг олон бусармаг үйлдлийг эхлүүлээд байгаа аж. Дорноговьчууд, аймгийн МАН-ын гишүүд дэмжигчид Ж.Батсуурийг увайгүй үйлдлээ зогсоохгүй бол хууль хяналтын байгууллагад хандан урд өмнөх бүх сэжигтэй үйлдлүүдийг нэг бүрчлэн шалгуулахаар хандах болно гэдгээ эрс илэрхийлэх боллоо. Санаа муут яван хатна гэдэг болох вий.

 

 

Сэтгэгдэл ( 55 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(112.72.11.103) 2016 оны 03 сарын 02

Ene gemgui tsarialsan yavdaltai chutgur yum shig baigaan shuu.Turj ussun nutagaa l zaraad Urand horduulchihsan hun chini busad hun nam tur yu ch bish biz. MIAT n ongotsnii tulburuu tulsun uu erhem busnuilagch.

0  |  0
songogch(202.179.28.196) 2016 оны 02 сарын 07

Nergui medeelel ..................

0  |  0
ДГ(27.123.214.94) 2016 оны 02 сарын 05

Дэлгэрсайхан нь өөрөө ингэж бичүүлээд байдаг юм уу гэж бодогдох /утсаар дарамталж заналхийлсэн гэж байгаа нь үнэн бол/дээгий нь өөрөө хэлж бичүүлж л дээ хийсэн юмтай хэлэх үгтэй хүн гэдгийг энгийн ард иргэд дэндүү сайн мэдэж байгаа зүгээр л шударгаар өрсөлд л дөө яах гэж иймэрхүү юм хийлгэж байдаг байнаа ийм юманд өгдөг мөнгөө өөрөөс чинь дэмжлэг хүсээд хана мөргөөд буцдаг эгэл борчуудад өгөөч харамсалтай байна ийм тэнэг хүн гэж бодсонгүй

0  |  0
Улаанбадрах(122.201.22.50) 2016 оны 02 сарын 05

Хүлхи жамъянсүрэнгийн хулхи батсууриа гэж ,,

0  |  0
Улаанбадрах(122.201.22.50) 2016 оны 02 сарын 05

Хүлхи жамъянсүрэнгийн хулхи батсууриа гэж ,,

0  |  0
ганаа(59.153.114.111) 2016 оны 02 сарын 04

Одоо энэ батсуурь, ганхуяг нар Замынүүдэд очвол бид будаа болгон доо

0  |  0
алгаа (59.153.114.111) 2016 оны 02 сарын 04

Ганхуяг Замынүүд болон аймгийн газрыг зарж идээд дуусгасан даа

0  |  0
галаа(59.153.114.111) 2016 оны 02 сарын 04

Авилгагч ганхуяг, түгжил Батсуурь нар өрөвдөлтэй юм даа Татвар төлөгчдийн мөнгө шүү дээ

0  |  0
галаа(59.153.114.111) 2016 оны 02 сарын 04

Батсууриуд ингэх гээд байсан юмаа Та нарч Дорноговьд их муу үлгэр дуурайлал болсондоо Одоо зайл аа та нар

0  |  0
галаа(59.153.114.111) 2016 оны 02 сарын 04

Газрын наймаачин Ганхуяг, Тендерийн 10 хувь авдаг Галбадрах хоёр Дорноговьчуудыг цөлмөж дууссан шүү дээ Одоо та нарт бултах газар үгүй Ардын намыг дотор нь хагалгаж бутарган гэж бодож байгаа бол том эндүүрэл шүү

0  |  0
Сүхээ(59.153.114.111) 2016 оны 02 сарын 04

их бага гэж голдоггүй авилгагч Ганхуяг

0  |  0
Uyanga(24.130.250.13) 2016 оны 02 сарын 04

Ganhuyag bol Dornogovit ahiad 10 jildee torohgui bolovsrol medlegtei darga Batsuuri Delgersaihan 2 haana ni hurehgui 2 shunaliin dev bolson buzar amitad bol tsaisha sh der

0  |  0
Haran(24.130.250.13) 2016 оны 02 сарын 04

Za Delgersaihan ch neg ih tsever amitan bish Batsuuriasaa ch door balai shuneltai hun chanargui amitan harj l baigaarai MAH songuuli dohohoor shorond hiine odoo jaal namiin ner hundee osgoj bgaa yum mongotoi hun yahav hudlaa daldagnaj l baig

0  |  0
Пантий xүү(108.170.8.164) 2016 оны 02 сарын 04

Пантийн xүү Ганxуяг ч Дээгий Суурь 2-г xооронд нь зодолдуулаx гэж иx xичээж байна даа.

0  |  0
МАXН-д ороx нь тодор(108.170.8.164) 2016 оны 02 сарын 04

МАXН-д ороx нь тодорxой болсон.

0  |  0
novsh(162.217.133.121) 2016 оны 02 сарын 04

unen shdee yaadag gedgiig manai aimgiinhan medne dee muu novshiig

0  |  0
hoorhii dooo(202.72.246.134) 2016 оны 02 сарын 04

Ene medeeg gishuun ooroo unshaad shuuhed ogvol ene setguulch neleed ih yumand unana da hoorhii

0  |  0
Dornogoviin irgen(150.129.141.82) 2016 оны 02 сарын 04

Nutgiinxan minee bie biee ingej muulaxaa bolie shivshig bolj bna sh de, xoorondoo ood oodoosoo xarj suuj bgaad uchraa oloochee

0  |  0
Дорноговийн иргэн(202.5.202.62) 2016 оны 02 сарын 03

1. Энэ хүн архи уугаад согтуу явахыг Дорноговийнхон бид 1 ч удаа хараагүй. 2. Шанд плаза гэдэг зочид буудал шинээр баригдаж ашиглалтанд орж байсныг санаж байна. 3. Жолооч нь тохитой, томоотой хүн бий. Шорон оронд гүтгэгдэж орж байгаагүйг Шандынхан бүгд мэднэ. 4. Эхнэр нь тулхтай сайхан бүсгүй бий. 5. Үүнийг бичүүлж байгаа хүн өөрөө жинхэнэ Түгжил байна даа. Дорноговийнхон тэнэг биш шүү.

0  |  0
zochin(202.72.245.122) 2016 оны 02 сарын 03

2 jilin omno Улаанбадрах orj hodooni ailaar orhod hogshchuul ih l am muutai yrij bsan sanaand orchloo

0  |  0
b(202.72.245.122) 2016 оны 02 сарын 03

b

0  |  0
Эрхэм(103.9.88.210) 2016 оны 02 сарын 03

Юм гэж ийм л болсон цаг. Энэ төрд үнэн энгийн зүтгэсэн нэгнээ хулгай худал нь мөнгөний хүчээр яаж түлхэж шургалж байгааг Монголчууд харж л байна. Нэг жишээ нь энэ болохыг Дорноговийнхон мэдэж байгаа ч мөнгөний өмнө хүчгүйдэж байна даа.

0  |  0
Зайл(198.15.118.143) 2016 оны 02 сарын 03

энэ нөxрийг одоо төрөөс зайлуулаx болсон. идсэн уусандаа xаxаад үxчээгүй байгаа дээр нь зайлуул2

0  |  0
goe(177.67.82.190) 2016 оны 02 сарын 03

Goe humuus bas baih ymaa. Ene gachin nohor dahij devshvel Mongol dampuurna

0  |  0
зочин (122.201.31.139) 2016 оны 02 сарын 03

энхбаяраас нэг хэсэг хумуус энэ тугжилээс Дорноговь Говьсумбэрийнхэн их сандарах юм даа зальтай зайтай гайтай эрчууд Монголын улс тор эдийн засгийг унгаж дууслаа

0  |  0
zochin(202.179.11.30) 2016 оны 02 сарын 03

Gunsen guaig shorond suusan gej gutgej boloh uu dorno goviihon bugd medne shgee esvel uur amgiihand zoriulaad bgaa ymuu

0  |  0
urgen(202.179.11.30) 2016 оны 02 сарын 03

batsuuri sain yvaa ym bna bid ch medne muu yvaa bol ene muruudugch ingej aij sandarch hudal ym bichij onigoitohgui biz dee bas uuruu setgegdel bicheed bgaa zailuul

0  |  0
a namiin gishuun(202.179.11.30) 2016 оны 02 сарын 03

gan huyg nohoitoi ursuldsun ch ylahgui zamaa zasch bgaa ym biz dee zailuul

0  |  0
сүү(59.153.114.111) 2016 оны 02 сарын 02

батсуурь одоо дпэвшихгүй байлгүй дээ Аймагт энэ хүн санал авахгүй шүү дээ

0  |  0
orlogch(202.9.40.179) 2016 оны 02 сарын 02

ENE PANTIIN HUUGIIN SHIDSEN CHULUU BAINA AA. HOOROND NI YAS HAYAJ URALTSUULAH SANAA SEDEJ. NIITLELD DELGERSAIKHAN BATSUURI HOERIIG HOEULANG NI SURGUUR BICHIH GEJ OROLDOJ DE. AVILGACH UMHII YAPON ZANTAI PANTIIN GANHUYAGIIN SANAA YAVAHGUI DE. UGAASAA DORNOGOVID DELGERSAIHANIIG BAARAGGUI YALUULAHAAR BAINA LEE. ZUV L SONGOLT BOLNO DO. DELGERSAIKHAN SETGEL SAITAI, MUNDAG ZALUU.

0  |  0
Галаа(59.153.114.111) 2016 оны 02 сарын 02

Хэлгүй дүлий гардаа Их хурал суудал бөглөсөн нөхөр Энэ нөхөрийг МАХНамруу нь явуулах хэрэгтэй

0  |  0
зочин(59.153.114.111) 2016 оны 02 сарын 02

Түгжил Батсуурийг Дорноговьчууд дахиж сонгохгүй ээ Манай намын хорлон сүйтгэгч нөхөр шүү дээ

0  |  0
zochin(112.72.11.107) 2016 оны 02 сарын 02

хүүхэмсэг тарийн түшээ минь

0  |  0
Зочин(202.72.245.70) 2016 оны 02 сарын 02

Худлаа АН-ынханы захиалгат ээлжит явуулга байна.Дэлгэрсайхан Батсуурь хоёр түшилдээд байгаа юм ер байхгүй.Харин ч нэг нэгнээ дэмжин ажиллаж байна.

0  |  0
Baas(104.131.89.84) 2016 оны 02 сарын 02

Янзын зальтай золиг шүү. Суусан газраасаа л авилга, мөнгө 2-г атгаад босдог xүн дээ.

0  |  0
Түгжилxэн Түгжилxэн (162.243.207.24) 2016 оны 02 сарын 02

Түгжилxэн Түгжилxэн Түгжилxэн Түгжилxэн Түгжилxэн Түгжилxэн Түгжилxэн Түгжилxэн Түгжилxэн Түгжилxэн Түгжилxэн Түгжилxэн

0  |  0
Arab(46.101.19.143) 2016 оны 02 сарын 02

Arevagiin gar hol bolson nohorshdee

0  |  0
Zoloo(104.131.89.67) 2016 оны 02 сарын 02

Ene muugiin hiisen yum gj yu baidag yum. Hol ochij guts gj heleerei

0  |  0
Шалиг заваан xүн дээ(107.170.141.208) 2016 оны 02 сарын 02

Ж. Батсуурь эхнэртэй хүн байж Засаг дарга байхдаа Тамгын газрын ажилчин бүсгүйчүүл болон дадлага хийхээр ирсэн оюутан охидыг сургалтын төлбөрийг нь даана гэж гэж амлаад өрөөндөө оруулж оролддог байсан даа. Намынхаа хуулийн мэргэжилтэн хүүхэн, цагдаагийн нэг бүсгүй, нийтийн үйлчилгээний газрын дарга, эрүүл мэндийг газрын ажилтан гээд олон эмэгтэйтэй байгаа.

0  |  0
Зайл(178.62.121.175) 2016 оны 02 сарын 02

Энэ Ганxуяг одоо болиосой. Өөрөө юу ч xийгээгүй xэрнээ Иx xуралд дэвшиx гээд л xар пиар xийгээд яваx юм.

0  |  0
Novsh(162.243.172.190) 2016 оны 02 сарын 02

Aimagtaa ner hundgui zalitai novsh doo

0  |  0
лалрын гар даа(103.57.93.35) 2016 оны 02 сарын 02

Угаасаа удаxгүй МАXН-аас нэр дэвшинэ гэж зарлана. Xөгийн түгжил шүү дээ. Жинxэнэ лалрын гар даа

0  |  0
Зочин(59.153.112.206) 2016 оны 02 сарын 02

Засаг ноён Ганхуяг тэргүүтэний бичсэн ор үндэсгүй худлаа явуулга байна даав Захиалгат нийтлэл

0  |  0
ulaanbaatar (59.153.114.31) 2016 оны 02 сарын 02

Hudlaa baahan ym bichih ee bolio ene bichij baigaa hun ooroo mongonii hun baih daa

0  |  0
Улаанбадрах(202.72.245.152) 2016 оны 02 сарын 02

Дэлгэрсайхан шиг хулгай луйвраар баяжаагүй хийсэн бүтээлтэй хэлэх үгтэй хүн шүү

0  |  0
mendee(27.123.214.95) 2016 оны 02 сарын 02

Eee hairhaaan galin haichigui butslaa daa gedgiin ulgr l boln bhdaa

0  |  0
Сайншанд(122.201.24.30) 2016 оны 02 сарын 02

Жолооч Гүнсэн ах зүгээр л ажлаа хийж байгаад тэтгэвэртээ гарсанш дээ шанд плаза чинь угаасаа хувийн буудал биз дээ худлаа шааж өхиймаа

0  |  0
Top