Хүүхдийн 1,2 дугаар сарын мөнгийг энэ долоо хоногт олгоно

Автор | Zindaa.mn
2016 оны 02 сарын 02

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болсон. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Б.Цээпил мэдээлсэн юм. Тэрбээр “УИХ-ын 103 дугаар тогтоол өөрчлөлт орсонтой холбогдуулан Хүний хөгжлийн сангаас хүүхдэд мөнгө олгох Засгийн газрын журамд өөрчлөлт орууллаа. Хүүхдийн мөнгийг өрхийн амжиргааг тодорхойлох судалгаанд хамрагдсан өрхийн 0-18 насны бүх хүүхэд авах боломжтой. Өнөөдрийн байдлаар 970 мянган хүүхэд хүүхдийн мөнгө олгох боломж бүрдсэн. Цагаан сараас өмнө энэ оны 1, 2 дугаар сарын хүүхдийн мөнгийг олгохоор Засгийн газрын ээлжит хуралдаанаар шийдвэрлэлээ. Харин өрхийн амжиргааны түвшинг тодорхойлох судалгаанд хамрагдаагүй байсан иргэдийн хамрагдах өргөдлөө өгнө.  Судалгаанд  хамрагдсан өдрөөсөө эхлэн хүүхдийн мөнгөө авч юм” гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top