Өнөөдөр болох үйл явдал

Автор | Zindaa.mn
2016 оны 02 сарын 03

10.00 цагт: ГТЕГ болон МҮХАТ-аас хамтран зохион байгуулах кассын машин борлуулж буй аж ахуйн нэгжүүдийн үзэсгэлэн худалдаа, НӨАТ суутган төлөгч нарт зориулсан сургалт МҮХАТ-ын нэг давхрын их танхимд болно.
 
10.00 цагт: МАХН-ийн санхүүжилттэй холбоотой асуудлаар иргэд "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд байр сууриа илэрхийлнэ.
 
11.00 цагт: Нийслэл хотын хэмжээнд НӨАТ-ын тухай хууль, Нийслэл хотын албан татварын тухай хуулийн хэрэгжилтэнд хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулах талаар хэвлэлийн бага хурал Гааль, Татварын Ерөнхий Газрын 7 давхрын хурлын танхимд болно. Хэвлэлийн бага хуралд Гааль, Татварын Ерөнхий Газар, Нийслэлийн Үйлдвэр Үйлчилгээний Хэлтэс, Ниййслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар, Нийслэлийн Цагдаагийн Газар болон ШӨХТГ-ын дарга удирдлагууд оролцоно.
 
11.30 цагт: Х ТҮЦ продакшиний жүжигчин н.Батзориг олон нийтийн цахим хуудас, Facebook-ээр явсан бичлэгийн талаар "Монгол ньюс" Мэдээллийн төвд залруулга мэдээлэл хийнэ.
 
11.30 цагт: МҮЭ-ийн "Хөдөлмөрийн хүний төлөө" дээд шагналыг гардуулах ёслолын ажиллагаа МҮЭХ-ны 4 давхрын зааланд болно  Жилд нэг удаа олгодог энэхүү хүндтэй шагналын эздээр нийслэл, салбар, орон нутгийн 10 хүн тодроод байна. 
 
11.40 цагт: “Цахим гарын үсгийн нээлт” -ийн арга хэмжээ Мэдээллийн технологийн үндэсний паркийн 302 тоот танхимд болно.
 
12.00 цагт: Лхагва гараг бүрт болдог “Шийдлийн цаг” уулзалт УБТЗ-ын төв буудалд болно.
 
12.00 цагт: "Хөөрөг, даалин" үзэсгэлэн Монголын Үндэсний Музейд нээгдэнэ. Монгол түмний уламжлалт цагаан сарын баярт зориулсан үзэсгэлэнг олон нийтэд үнэ төлбөргүй үзүүлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top