Ойрын өдрүүдэд хүйтний эрч сулрах боловч шинийн 1-3-нд буюу хоёрдугаар сарын 9-11-нд цасан шуурга шуурч, хүйтрэх төлөвтэй байна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

Тодруулбал, энэ сарын 9-нд буюу шинийн 1-нд баруун аймгуудын нутгаар, 10-нд төвийн аймгуудын нутгаар, 11-нд ихэнх нутгаар цаг агаар хүйтэрч, цасан шуурга шуурах нь.

Иймд дээрх өдрүүдэд орон нутгаас хотыг, Улаанбаатараас хөдөөг зорьж золголт хийх иргэд дулаан хувцаслах, жолооч нар тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангуулах, шатах тослох материалын нөөцтэй замд гарах, замын нөхцөлд тохирох хурдыг сонгох, аюулгүй байдлыг хангуулж хөдөлгөөнд оролцохыг Авто тээврийн үндэсний төвөөс анхааруулж байна.