Хилийн боомтууд цагаан сараар хаагдана

Автор | Zindaa.mn
2016 оны 02 сарын 04

Уламжлалт сар шинийн баярын өдрүүдэд Монгол-Хятадын хилийн авто замын боомтууд энэ сарын 7-11-ний өдрүүдэд амрана. Мөн Монгол-Оросын хилийн авто замын боомтууд 9-11-ний өдөр амрах юм.

Харин авто замын Алтанбулаг боомт 24 цагаар, Эрээнцав боомт үндсэн цагийн хуваарийн дагуу, агаарын замын Буянт-Ухаа, Чойбалсан, төмөр замын Замын үүд, Сүхбаатар, Эрээнцав боомтууд олон улсын нислэг, галт тэрэгний цагийн хуваариар амралтгүй ажиллана гэж Хил хамгаалах ерөнхийг азрын олон нийттэй харилцах албанаас мэдээллэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top