Нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг энэ сарын 5-наас олгоно

Автор | Zindaa.mn
2016 оны 02 сарын 04

Пүрэв гариг бүрт болдог “Сайдын цаг” уулзалтад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ оролцож, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

2016 оны нэгдүгээр сарын байдлаар Хүүхдийн мөнгийг “Өрхийн мэдээллийн нэгдсэн сан”-д бүртгэлтэй 0-18 насны 999.0 мянга орчим хүүхэд авахаар байна. Энэ нь нийт хүүхдийн 97.0 хувь юм. Нэгдүгээр сарын хүүхдийн мөнгийг энэ сарын 5-наас, хоёрдугаар сарынхыг сард нь багтаан олгоно гэж ХАХНХ-ын сайд хэллээ.

Хамтын тэтгэврийн тухай хууль 2015 оны 12 дугаар сард батлагдсан. Энэ хууль батлагдсан нь ахмад настны амьдралын чанарыг сайжруулах, гэр бүлийн үнэ цэнийг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой хууль болсон.

Мөн Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан. “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах 2015-2030” бодлогыг батлуулсан зэрэг мэдээллийг өгсний дараагаар С.Эрдэнэ сайд сэтгүүлчдийн асуултад хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top