Төрийн музейг төсөвт байгууллага болгоно

Автор | Zindaa.mn
2016 оны 02 сарын 05

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар цаг үеийн асуудлыг хэлэлцжээ.  ЗГХЭГ-ын харъяа Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрыг улсын төсөвт үйлдвэрийн газар болгосон байна. Мөн Монгол төрийн түүхийн музейг төсөвт байгууллага байхаар зохион байгуулалтын арга хэмжээ авч, холбогдох дүрмийг баталж мөрдүүлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтод зөвшөөрчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top