Ингэ хөөслөх зан үйл “Юнеско”-д бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2016 оны 02 сарын 05

Ингэ хөөслөх монгол зан үйлийг “Юнеско” дэлхийн биет бус соёлын өвд бүртгэж авчээ. Ийнхүү ингэ хөөслөх зан үйл мартагдахын даваан дээр ЮНЕСКО-д бүртгүүлсэн нь сайн үйл боллоо гэдгийг монгол ахуй зан заншил судлаач эрдэмтэд сайшаан хүлээж авч байна.

Энэ талаар ШУТИС-ийн Түүх антроплогийн багш, доктор Ю.Болдбаатар ингэд ботго авахуулах зан үйлийн талаар “Энэ нь монголчуудын малтайгаа хэрхэн харилцдаг уламжлалыг харуулсан цогц зан үйл. Хөгжим, дуугаар дамжуулж мал адгуустай харилцдаг зан үйл өөр улс оронд төдийлэн байхгүй. Ингэ хоёр жилд нэг удаа төллөдөг. Тэгтэл нөгөө ботгоо эх нь голчихоор ботго өрөвдөлтэй болчихож байна. Үүнийг монголчууд шийдэх өвөрмөц гарц олж чадсан нь ингэнд ботго авахуулах зан үйл. Хуучны цагт хөдөөний айл бүр хууртай байсан. Харин социализмын үеэс эхлээд хуур хөгжим маань малчны хотноос холдоод явчихсан. Тэгэхээр хуур татаж ингэ хөөслөх үйл зэрэг өнөө цагт байхгүй болж байгаа зүйл” гэжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top