“ДУРЛАЛ СҮЙТГЭГЧ” романтик инээдмийн уран сайхны кино нээлтээ хийнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 02 сарын 05

Сүүлийн жилүүдэд шинэ залуу уран бүтээлчид кино урлагийн салбарт хүч түрэн гарч ирж байгаа билээ. Түүний нэгэн адилаар “PLUS”  motion pictures –ийн анхны уран бүтээл болох  “ДУРЛАЛ СҮЙТГЭГЧ”  романтик инээдмийн уран сайхны кино 2016 оны 02 сарын 12 нд Гэгээн хайрын өдрийг тохиолдуулан нээлтээ бүх кино театруудад хийх гэж байна. Техник технологи хөгжихийн хэрээр кино урлаг даган хөгжиж залуу уран бүтээлчид орчин үетэй хөл нийлүүлэн алхаж шинэлэг сонирхолтой кино хийжээ. Кино найруулагч ,эвлүүлэгч Д.Эрдэнэбулан энэ киноныхоо эвүүлгийг маш өвөрмөц өөр хийсэн гэнэ.  Киноны гол дүрд чадварлаг жүжигчин Э.Ууганбаяр тоглосон байна. Харин туслах дүрүүдэд МУГЖ Г.Мягмарнаран, Б.Золжаргал. Г.Золзаяа,П.Чимэдцээеэ,Б.Гэрэлчулуун , Т.Саранзаяа нар хамтран тоглосон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top