МАН –аас сонгогдсон ИТХ-ын Б. Энх-Амгалан төлөөлөгч түрээслэгчээ дарамталжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 02 сарын 05

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч Б.Энх-Амгалан гэж эрхэм бий. Түүний хувьд өнгөрөгч оны бөгсөн дээр  МИАТ-ын олон улсын нислэгийг Оросын холбооны улсад гурван цаг төөрүүлж өөрийнхөө бярыг гайхуулсан. Бэлтэй мөнгөтэй Мишээлийн захирал гэгддэг түүний энэ хэрэгт ямар хариуцлага тооцогдсон нь одоог хүртэл тодорхой бус байтал өөр нэгэн мэдээлэл чих дэлсэх боллоо.

Энэ асуудал нь Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст харьяаллынхаа дагуу шалгагдаад эхэлжээ. Тодруулбал “Мишээл экспо” төвийн талбайн түрээсийн гэрээг бусдыг далайлган сүрдүүлж их хэмжээний мөнгө хувьдаа авсан байж болзошгүй гэдэг үндэслэлээр цагдаагийн байгууллага өргөдлийн дагуу шалгаж байгаа юм байна. Иргэдийнхээ эрх ашгийг хамгаална гэсэн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч нь өөрөө хуулийг гууль болгосон юм биш биз дээ гэсэн хардлага ч төрчихсөн байгаа юм. Б. Энх-Амгалан захирлын энэ мэт үйлдлийг нь эсэргүүцсэн “Мишээл”-ийн түрээслэгчид гарын үсэг цуглуулж холбогдох байгууллагад нь хандахаа ч эхнээсээ мэдэгдэж явна. Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Их хурлын сэнтийд заларчих гэж яваа түүний асуудлыг цагдаагийн байгууллага шалгаад үнэн мөнийг нь тодруулах биз ээ.

Энэ талаар эргэн мэдээлнэ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tsermaa(203.194.118.95) 2016 оны 02 сарын 06

Baga baikhiin l khugiin nowsh shuu dee iim khuniig turd baikhaar oi gytakh yum

0  |  0
Zochin.(27.123.214.104) 2016 оны 02 сарын 05

Ene chini baliar luivarchin dandaa tureeslegchdiig luivardaj , hulhidaj ashig honjoo gargadag hugiin zantai baliar amitan shdee . Misheeliinhen bvgd medej bgaa. Ta nar bvgd negdej hariutslaga tootsoh heregtei. Iimerhvv luivarchinguud turiin undurt garval ard tvmeniig luivardaj bayjih gesen bas l nrg arga ni baih daa .

0  |  0
gobi khangai mebel(112.72.11.109) 2016 оны 02 сарын 05

Ene hun bol uneheer ayultai muu hun shuu, bid sain medne

0  |  0
zochin(92.58.106.148) 2016 оны 02 сарын 05

aris shirnii anhan shatnii bolovsruulalt hiideg uildver baisan bairiig ene nohor hujaa tavilgaar solison yum bna shuu

0  |  0
Top