Сэвх хэрхэн үүсдэг вэ, түүнээс сэргийлэх арга

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 07

Сэвх гэдэг нь меланининий хуримтлал болоод нарны гэрлээс болж үүсдэг нөсөө хэлбэрийн хавтгай хар, бор, шар өнгийн толбууд юм. Хаврын улиралд сэвхтэх нь хүмүүст нийтлэг тохиолддог асуудал. Учир нь арьс өөрийгөө нарнаас хамгаалахын тулд их хэмжээний меланин пегмент ялгаруулж эхэлдэг байна. Ингэснээр арьс борлодог бөгөөд арьс шинэчлэгдэж чадахгүй үед меланин пегмент нь үлдэн шингэж сэвх толбо болдог байна. Үүнээс гадна стрессээс үүдэн хүний элэгний үйл ажиллагаа муудаж, гормоны ялгаралт алдагдах үед хацар хавь духаар сэвx үүсдэг.Мөн эмэгтэй хүний гормоны баланс алдагдвал хөмсөгний дээр болон нүдний орчимд сэвx нөсөө үүсч болно. Иймээс ялангуяа хаврын улиралд аль болох сайн амарч стрессдэхгүй, зөв хоол хүнс хэрэглэж дотор эрхтэнээ эмчид байнга үзүүлж байх хэрэгтэй.

Сэвхийг гэрийн нөхцөлд хүнсний бүтээгдэхүүн ашиглан арилгаж болох ба хоол хүнсэндээ өөх тос хэрэглэхгүй байх, спиртний төрлийн болон хийжүүлсэн ундаа хэрэглэхгүй байх хэрэгтэй. Харин арьсыг гаднаас нь нимбэг болон жүржийн шүүсийг бага зэрэг тарагтай хольж маск хэлбэрээр нүүрэндээ тавина. Мөн лууван ашиглаж сэвхээ арилгаж болох ба лууван нь цайруулах бодис агуулдаг. Нэг ширхэг лууванг үржнимбэгний шүүстэй хольж нүүрэндээ түрхэнэ. Энэхүү арга нь сэвхийг бүдгэрүүлээд зогсохгүй мөн хар батгыг арилгахад тустай байдаг.

 эх сурвалж:sorgog.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top