ЭЕШ-ын бүртгэл 75 хувьтай үргэлжилж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 13

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 25-ны орой 18:00 цагт дуусна. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл одоогоор 75 хувьтай үргэлжилж байгаа аж. Албаныхан ЭЕШ-ын хугацаа, цагийг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй учраас товлосон хугацаандаа амжиж бүртгүүлэхийг сануулж байлаа.

Мөн элсэлтийн шалгалтын хураамж шалгалт тус бүрд 5800 төгрөг, батламж, хуудас 700 төгрөг байгаа гэдгийг дуулгасан юм.  Түүнчлэн шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байх аж.

Шалгуулагчид шалгалт өгөх байр, анги, танхим, суудлын хуваарийг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан тавдугаар сарын 15-наас хойш www.eec.mn цахим хаягаар хүлээн авах нь ээ.

Энэ онд төгссөн шалгуулагчид төгсч буй сургуулийнхаа харьяалагдах байранд шалгалт өгөх бол өмнөх онд төгссөн шалгуулагчид бүртгүүлэхдээ өөрийн сонгосон аймаг, хотын ЭЕШ-ын байранд шалгалтаа өгөх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top