ЕБС-д таваас дээш жил ажилласан багш нар тэтгэлэгт хамрагдана

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 19

Ерөнхий боловсролын сургуулийн багш нарт зориулсан мэргэжил дээшлүүлэх тэтгэлгийг Японы засгийн газраас зарлалаа.

Тэтгэлэгт япон улсын их дээд сургуульд япон хэлний мэдлэг, япон орон болон японы соёлын талаарх мэдлэгээ дээшлүүлэх ЕБС-д таваас дээш жил ажиллаж байгаа багш нар оролцох боломжтой.

Шалгаруулалтад тэнцсэн оролцогчид энэ оны аравдугаар сараас 2018 оны гуравдугаар сарын хооронд Японы талаас заасан их дээд сургуульд мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах ба суралцах хугацаанд сар бүр 143 мянган иений тэтгэлэг авах юм байна.

Бүртгэл энэ сарын 22-26-ны өдрүүдэд 13:00-17:00 цагт Монгол-Япон төвд болох аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top