Монгол бахархал Б.Мөнхзаяатай танилц

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 21

ОУХМ Б.Мөнхзаяа БНХАУ-ын Чэндү хотод хөнгөн атлетикийн “Чэндү” марафон гүйлтийн олон улсын тэмцээнээс алтан медаль хүртэж урд хөршийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулсан билээ.  Тэрээр 42 км-ын зайд болсон тус уралдаанд 30 мянга гаруй сонирхогч, мэргэжлийн 100 гаруй тамирчин өрсөлдөхөд 2:36:50 цагийн амжилтаар тэргүүлсэн юм.

Ийнхүү монгол түмнийхээ магнайг тэнийлгэсэн “Монгол бахархал” Б.Мөнхзаяагийн тухай товч танилцуулая. 

ОУХМ Б.Мөнхзаяа Үндэсний биеийн тамирын дээд сургуулийг төгссөн бөгөөд өдгөө “Алдар” спорт хороонд харъяалагддаг тамирчин юм.  1993 онд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрж Дорнод аймгийн Чойбалсан хотод дунд сургуулиа дүүргэжээ. Өдгөө Улаанбаатар хотод нөхөр хүүхдийн хамт амьдардаг аж.  

Мөн тэрээр өнгөрсөн жил урд хөршид болсон олон улсын марафонд түрүүлж, “Рио-2016” олимпийн наадамд оролцох эрхээ хүртэж байжээ.

А.Чимгээ


Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Masta (103.212.118.59) 2016 оны 05 сарын 08

Гайхамшиг аа үргэлжлүүлээрэй. Олимроос алтан медаль авчраарай.

0  |  0
X(27.123.214.106) 2016 оны 05 сарын 06

Amjilt husey,az jargal husey.bidnii baharhal

0  |  0
Zochin(202.9.41.197) 2016 оны 05 сарын 03

Saixan oxin bn . Bidniigee olon olon bayarluulaarai . Amjilt xysie

0  |  0
Irgen(45.117.32.4) 2016 оны 04 сарын 22

Mundag yumaa, uragshaa!!

0  |  0
zzzz(89.3.71.149) 2016 оны 04 сарын 21

Sain ohin mundag bna. Ene Nambariin luivarchin zalit nohoi Enkhbayr yuch bileedee.

0  |  0
orhon(202.9.41.183) 2016 оны 04 сарын 21

Gaihamshig.amjilt husye

0  |  0
Top