Оргил төвөөс Удирдлагын академи хүртэл зам хаана

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 22

Зайсангийн гудамжнаас “Жапан таун” хотхон хүртэлх 0.75км авто замын шинэчлэлтийн ажил эхлээд байгаа. Уг ажлын эхний хэсэг болох Оргил худалдааны төвийн уулзвараас Удирдлагын академийн уулзвар хүртэлх 400м газар асфальтбетон тэгшилгээний үе, өнгө асфальтбетон хучилтын ажил хийгдэх тул 2016 оны 04 дүгээр сарын 22-ны 22:00 цагаас 2016 оны  04 дүгээр сарын 24-ний 22:00 цаг хүртэл зам хаах болсныг мэдэгдье. Иймээс зам хааж буй дээрх хугацаанд та бүхэн өөр замыг сонгон зорчино уу гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top