Мексикийн нефтийн үйлдвэрт дэлбэрэлт боллоо

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 22

Мексикийн Веракруз мужид нефтийн үйлдвэрт хүчтэй дэлбэрэлт болж гурван хүн амиа алдаж, 136 хүн хүнд гэмтсэн хэмээн “BBC” агентлаг мэдээллээ. Мексикийн төрийн өмчийн “Pemex” компанийн нефтийн үйлдвэрт дэлбэрэлт болсны улмаас ойр орчмын олон зуун оршин суугчийг нүүлгэн шилжүүлж, сургууль цэцэрлэгүүдийг хаажээ. Үйлдвэрт гарсан галыг унтраахаар олон тооны гал сөнөөгч ажилласан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top