Р.Эрдэнэбүрэнг батлан даалтад гаргажээ

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 22

Төв аймгийн цагдан хорих төвд саатуулагдаад байсан БХБЯ-ны төрийн нарийн бичгийн дарга асан Р.Эрдэнэбүрэнг өнгөрсөн пүрэв гаригт батлан даалтад гаргажээ. Түүнийг төрийн нарын бичгийн даргаар ажиллаж байхдаа “ Барилгын салбарыг дэмжиж, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” хөтөлбөрийн хүрээнд хууль бус шийдвэр гарган, бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, энэ сарын 1-ний өдөр Төв аймгийн цагдан хорих төвд саатуулаад байсан юм. 

Гэвч түүнийг сэжигтнээр цагдан хорьсон 14 хоногийн хуулийн хугацаа өнгөрөгч долоо хоногт дууссан тул шүүхийн шийдвэрээр батлан даалтад гаргасан байна.   

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(122.201.21.97) 2016 оны 04 сарын 23

Ан-ын бас нэг тэрбумаар нь иддэг хулгайч шүү дээ, хулгай хийдэггүй хүн алга даа энэ АН-аас, ямар арчаагүй хүмүүсийн цугларал вэ

0  |  0
Top