Хэрхэн шинэ элэгтэй болох вэ

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 22

Та элэгний тухай юу мэддэг вэ?
ЭЛЭГ гэдэг эрхтэн нь бидний бие махбодид орж буй бухий л муу зүйлийг хүлээж авдаг эрхтэн юм.Гэхдээ,элэг бүр эцсийн цэгт хүрээгуй л бол бараг евдеж мэдрэгддэггуй эрхтэн юм.Тийм учраас ч түүнд хэзээ тусламж хэрэгтэйг бид мэддэггүй .Та архи уудаггуй,тамхи татдаггүй ч бай,энэ нь таны элгэнд цэвэрлэгээ хэрэггүй гэсэн уг биш шүү!

ЭЛГЭНД ӨДӨР ТУТМЫН ЭМЧИЛГЭЭНИЙ ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХ АРГА.

Энэ цэвэрлэгээг та едер тутам хийснээр ур дүнг аажмаар 1 сарын дараа,бур 7 хоногийн дараа ч мэдэрч болно.
Энэ арга маш энгийн.
Та өглөө босоод,өлөн байхдаа 1-2 ХООЛНЫ ХАЛБАГА УРГАМЛЫН ТОС АЯГАНД ХИЙГЭЭД,ДЭЭР НЬ ТАЛ ЛИМОНЫГ ШАХАЖ ШҮҮСИЙГ НЬ НЭМЖ ХУТГААД УУХ ХЭРЭГТЭЙ.Ердее л энэ.Дараа нь еглеений цайгаа уух ,нүүр гараа угаах зэрэг юу дуртайгаа хийж болно.

ЭНЭ ХОЛИМОГ ЯМАР УР ДҮН УЗУУЛДЭГ ВЭ?

Тэрээр цөсний хог хаягдал цэвэрлэхийг идэвхжүүлж,шулуун гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг дэмжиж өгснөөр та өтгөн хаталтыг мартана.Биеэс хорт бодисыг гадагшлуулахад тусалдаг.Цөс өөх тосыг бутлан боловсруулж,шулуун гэдэсний үйл ажиллагааг идэвхжуулснээр элэг,цөсөнд хуримтлагдсан хор байгалийн ердийн замаар гадагшилна.Ийм хэлбэрээр,өдөр бур элэгний хөнгөн цэвэрлэгээ явагдана.

ЯМАР ТОСЫГ ХЭРЭГЛЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?

Энэ зорилгод хамгийн тохиромжтой нь оливийн тос байдаг.Оливийн тос нь элэг цэвэрлэхийн зэрэгцээ өөр олон ашигтай шинж чанарыг агуулдаг.Үүнд: хлостеринийг багасгадаг,судасны ханыг цэвэрлэдэг,зүрх судасны өвчин үүсэхийн эсрэг шинж чанарыг агуулдаг.
Чухалчлан зөвлөхөд,энэхүү цэвэрлэгээнд"Extra Virgin" хэмээх шинэхэн оливийг хүйтэн аргаар ганц удаа шахаж гаргасан оливийн тос тохиромжтой байдаг.2,3 удаа халааж шахаж гаргасан бусад тосууд байдаг.Тэдгээрт цэвэрлэх шинж чанар нь үлэмж буурдаг.Иймээс оливийн тосыг авахдаа хаяг,тайлбарыг сайтар уншаарай.
Хэрэв оливийн тос байхгүй бол бусад тосыг мен хэрэглэж болно.Ерөнхийдөө ургамлын тоснууд шинж чанараараа өөр ч цөс цэвэрлэх ,хлостерин бууруулах адил шинж чанарыг агуулж байдаг.
НАРАНЦЭЦЭГИЙН ТОС дээрхи шинж чанараас гадна тромбфлебитийг эмчлэх,уе мөчний өвчин ревматизмийг эмчлэхэд тустай.
МААЛИНГИЙН ТОС нь өөх тосыг шингээх чанартай нь турахад ашиг тустай.
ЭРДЭНЭШИШИЙН ТОСонд " Е" витамин ихээр агуулагддаг(оливийн тосноос) .Е витамин нь хоргүйжуулэх шинж чанартай,исэлдэх процесст саад болдог нь хөгшрөлтийн эсрэг тустай.
РАПСЫН ТОС шинж чанараараа оливийн тостой бараг адил,гэхдээ харьцангуй хямд зарагддаг.
Та өөртөө тохирох тосыг сонгоорой.

ЛИМОНЫ ХУЧИЛЛЭГ ШУУС

Цэвэрлэгээний 2 дахь зүйл нь лимоны шүүс.Энэ нь мөн цөснөөс хаягдлыг ангижруулах процессийг дэмжиж өгнө.Мөн үүний зэрэгцээ өөр олон ашиг тустай.Амьсгалын замын эрхтэнгүүд,уушгинд таатай нөлөө үзүүлж,ханиад томууг эдгээн,дархлааг сайжруулж,витаминжуулах эмчилгээ болдог.Шээсний замын элс чулууг цэвэрлэж,үе мөчний ажиллагааг сайжруулдаг.
Мөн лимоны оронд цангис жимсийг хэрэглэж болох бөгөөд халдварын эсрэг шинж чанартай.
Ийнхүү та өөртөө таалагдсан,тохирсон вариантуудыг ашиглаж болох бөгөөд гагцхүү "1-2 хоолны халбага тос+ тийм хэмжээний хүчиллэг шуус "гэсэн харьцааг хэрхэвч еерчилж болохгүй!

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
altaa(112.72.12.12) 2016 оны 05 сарын 26

ervvl mended tyctai zuvulguu ugcund talarxaj bna

0  |  0
doogii(112.72.12.4) 2016 оны 05 сарын 20

Busdiin ervvl mend sain saihnii tuluu sanaa tawij bdag iim hvmvvs olon baigaasai.vnetei zuwluguu ugsund talarhlaa

0  |  0
Oyun N(50.151.25.114) 2016 оны 05 сарын 09

Dandaa heregtei zuvulguu oruulj baidag Naizdaa bayarlalaa.Eruul enkhiig husey.

0  |  0
nira(103.212.117.96) 2016 оны 05 сарын 04

saihan zowolgoo bn tsosoo awahuulsan hvn iim argiig hereglej boloh u

0  |  0
oyunsaihan(150.129.140.218) 2016 оны 05 сарын 03

Ih heregtei zovolgoo bna.

0  |  0
saihkan(103.26.195.239) 2016 оны 04 сарын 29

Unetei zuwulguu medeelel ugsund talarhaj bna turshaad uzii like

0  |  0
zochin(202.72.245.165) 2016 оны 04 сарын 24

bayrllaa zaaval heregjuulj uzne

0  |  0
Top