АСЕМ-ын төлөөлөгчдөд зориулж сонордуулга гаргасан гэв

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 22

 “Хэрэглэгчийн эрх, боловсрол” холбооноос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлд түүний орлогч Н.Буяндалай, Н.Батаа, Ц.Гантөмөр нарын зургаан даргыг огцруулахыг шаардсан шаардлагыг хүргүүлсэн бөгөөд шаардлагын дагуу өнөөдөр /2016.04.22/  цуглаан зохион байгуулахаар хандсан боловч хуульд байхгүй шалтгаанаар хоригложээ.

“Хэрэглэгчийн эрх, боловсрол” холбооны гишүүн Г.Баярсайхан “Монгол Улсад жагсаал, цуглаан хийх эрх зөрчигдөж байна. Гадны улсуудад уулзалт болж л байдаг ард иргэд нь жагсаал хийж л байдаг. Өнөөдөр АСЕМ-ын уулзалттай холбоотой муу хувцастай хүнийг цагдаа нар барьж байна гэнэ. Бид энэ бүгдээс айгаад жагсаал хийхгүй байх ямар ч  шалтгаан байхгүй. Манай оронд ардчилал бус дарангуйлал ноёрхжээ” гэв.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30.1.2-т ”Аймаг, нийслэлийн Засаг даргын орлогчийг тухайн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцөн томилж, чөлөөлнө” гэж заасан байдаг байна. Мөн “нийслэлийн Засаг дарга 1-2 орлогчтой байх ёстой” гэж заасан байдаг байна. Эдгээр заалтыг зөрчиж байгаа учраас “Хэрэглэгчийн эрх, боловсрол” холбоо Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд шаардлага хүргүүлсэн юм байна. Мэдээлэл хийсэн холбооны гишүүн Б.Цэрэнгийн хэлснээр одоо нийслэл болоод дүүргүүд 42 орлогч даргатай байгаа юм байна

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(202.9.40.125) 2016 оны 04 сарын 22

ОДОО Л МЭДЭЖ БАЙГАА ЮМ БАЙХ ДАА НОЙРНООСОО СЭРЭЭЧ ЭЭ ЮУГАА Ч МЭДЭХГҮЙ ДАРАНГУЙЛАЛД АВТАГДААД Л БАЙГАА БИЗ ДЭЭ ХАРСААР БАЙТАЛ

0  |  0
Top