ОУХМ Г.Нандинзаяа медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 24

Бразилын Рио-де-Жанейро хотод болж буй буудлагын "Дэлхийн цом"-ын тэмцээний өчигдөр явагдсан 50 метрт 3-н байдлаас 60 сум буудах эмэгтэй дасгалд ОУХМ Г.Нандинзаяа хүрэл медаль хүртлээ.

Нийт 55 тамирчнаас ОУХМ Г.Нандинзаяа 589 оноогоор финалд шалгарч, улмаар финалд 443,3 оноо авсанаар хүрэл медаль авлаа.

Энэ дасгалд олимп, дэлхийн медальт Хорватын тамирчин Пэжич Шнжезана түрүүлж, дэлхийн аварга Германы тамирчин Барбара Энгледер мөнгөн медаль авчээ.

Г.Нандинзаягийн авсан энэхүү хүрэл медаль нь манай урт буучдын энэ дасгалд авсан Дэлхийн цомын анхны медаль юм.

Г.Нандинзаяагийн хувьд  2016 оны олимпийн эрхээ хүртээд байгаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top