”Ирээдүй чиний гарт” форум болно

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 24

Казахын холбоо ТТБ-аас "Ирээдүй чиний гарт" форумыг энэ сарын 24-нд зохион байгуулах гэж байна.

Тус форум гадаадад тэтгэлэгээр суралцах вэ, ирээдүйн зорилгоо биелүүлж, хүссэн ажилдаа хэрхэн орох вэ, бизнесийн гараагаа хэрхэн эхлэх вэ зэрэг оюутан, залуучуудад хэрэгтэй мэдээллийн хүрээнд лекторууд лекц уншиж, зөвлөгөө өгөх юм.

Энэ удаагийн форумын гол зорилго нь өргөн мэдлэгтэй, боловсролтой, ёс суртахуунтай, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах зөв хүнийг төлөвшүүлэх зорилготой аж.

Форум нь Чингис хаан зочид буудлын хурлын танхимд болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top