Давхар эрүү баяртай гэж хэлэе

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 24

Туранхай хүн ч гэсэн давхар эрүүтэй байх тохиолдол их бий. Давхар эрүү нь гоо сайхны хувьд тийм сайхан харагдаггүй гэдгийг бид бүгд мэнднэ. Тэгвэл энэхүү асуудлаас хэрхэн ангижрах талаар танд зөвлөе. Давхар эрүүтэй байх нь дараах шалтгаануудтай.

  • Генетик:  Үс, нүдний өнгө эцэг эхээсээ удамшиж ирдэгтэй адил давхар эрүү ч гэсэн удамшдаг. Та аав, ээж, эмээ, өвөөгөө давхар эрүүтэй эсэхийг харах хэрэгтэй.
  • Наслалт:  Давхар эрүү нь наслалттай холбоотой байдаг. Эрүүн доорх арьс, булчин хөгшрөлтийн улмаас суларч давхар эрүүтэй болох шалтгаан болдог.
  • Жин нэмэх:  Давхар эрүүтэй болох хамгийн том шалтгаан нь таргалалт байдаг.

Үүнээс харахад генийн бүтэцтэй холбоотой удамшиж ирсэн давхар эрүүг арилгах боломжгүй. Харин бусад тохиолдлуудад давхар эрүүг бүрэн арилгах боломжтой юм.

Та эдгээр аргуудыг хэрэглээд үзээрэй:

1. Хэлээ түлхэх:  Эгц тэгшхэн сууж байгаад толгойгоо арагш гэлжийлгэн нүүрээ тааз өөд харуул. Хэлээ тагнайндаа хүчтэй шахаж суллахдаа толгойгоо аажмаар буулгана. Мөр, цээжээ оролцуулалгүй энэхүү дасгалыг 20 удаа давтаж хийнэ.

2. Цорвойх Pout and Tilt:  Зогсох юм уу сууж байгаад доод уруулаа аль болох уртаар цорвойлго. Давхар эрүү татагдаж байгааг та мэдрэх болно. Нэг секунд цорвойлгож байгаад толгойгоо тонгойлгож цээжиндээ хүргэ. Дасгалыг 20 удаа хийнэ.

3. "O":  Түшлэгтэй сандал налан эгц сууна. Толгойгоо арагш тултал нь гэлжийлгэнэ. Уруулаа "О" хэлбэртэй болгож сунгаж толгойгоо буулган цээжиндээ хүргэнэ. Дасгалыг 20 удаа хийнэ.

4. Эрүүгээ эргүүлэх:  Энэ дасгал хийхэд амархан бас амралт болж өгдөг. Толгойгоо нар зөв болон буруу зөөлөн эргүүлэх хэрэгтэй. Нэг талдаа 10 удаа хийнэ.

Хүзүүгээ хажуу тийш дарах: Тэгшхэн зогсож байгаад нэг гараа толгой дээрээ тавин толгойгойгоо мөр лүүгээ дарна. Дасгалыг нэг талдаа 10 удаа хийнэ.

Амаа ангайх:  Амаа ангайн хэлээ урагш гарган аль болох уртаар сунгахыг хичээ. Хэлээ 5 секунд сунгана. Дасгалыг 20 удаа хийнэ.

Тагтаа:  Нэг гарын эрхий хураагаа эрүү чихний голд байрлуулж нөгөө талд нь дунд хуруугаа байрлуулна. Гараараа арагш хүчтэй түлхэж, толгойгоороо урагш гарны эсрэг түлхэж хүзүүний булчинг ажиллуулна. 5 секундын турш барина. Дасгалыг гурван удаа хийнэ.

Тэнгэр үнс:  Түшлэгтэй сандал налан эгц сууна. Толгойгоо арагш тултал нь гэлжийлгэнэ. Тэнгэрийг үнсэж буй мэт уруулаа цорвойлгон 5 секунд барина. Буцааж толгойгоо тэгшлэнэ. Энэ дасгалыг 20 удаа хийнэ.

Хэлний дасгал:  Амай ангайн хэлээ хоёр тийш гаргаж хүчлэн сунгана.

Толгойгоо эргүүлэх:  Дээшээ харж хэвтээд хоёр тал руугаа толгойгоо эргүүлэх хөдөлгөөн хийнэ. Нэг талдаа 3 секунд барьж дасгалыг 10 удаа хийнэ.

Дасгалуудыг долоо хоногтоо 3-4 удаа хийсний дараа удахгүй таны давхар эрүү арилах болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top