Бие организмаа амраах нууц мацаг барих

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 24

Мацаг барих гэдэг нь бие организмыг цэвэршүүлэх, өвчнөөс ангижрах, оюун ухаанаа төгөлдөржүүлэх зорилгоор хүн ямар нэг хоолноос, зарим тохиолдолд уснаас татгалзах сайн дурын үйлдэл юм.

Эрт цагаас хүмүүс оюун санааны өндөрлөгт хvрэх, эрүүлжихийн тулд мацаг барьдаг байжээ. Өнөө цагт ч мацаг барихын үнэ цэнэ алдагдаагүй. Харин хэрхэн мацаг барих талаар ойлголт муутай байдаг нь үнэн. Илүүдэл жингээ хасах хамгийн зөв арга бол мацаг барих явдал юм. Мацаг барих нь 22-55 насныханд илүү тохиромжтой юм байна. Мацаг барих өдрөө долоо хоногт нэг удаа байхаар сонгож, тэр өдрөө тогтмол мацаг барьж чадвал биед хуримтлагдсан хорт бодис алга болж, олон төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх болно.

Долоо хоног бvр нэг удаа мацаг барихад жилд 52 өдөр болно. Энэ хугацаанд бол таны vе мөчөөс хорт хvчлийн талстуудыг зайлуулж биеийн эрч хvч хангалттай хуримтлагдах болно. Мацаг барих үед ходоодонд хоол хүнсгүй болоход бие өөрт байгаа илvvдэл эд эсээ энерги болгон хэрэглэж эхэлдэг.

Тvvнээс гадна, хvний биед дайчлах чадварууд нэмэгдэж эхэлдэг аж. Мацаг барих нь зvрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх маш сайн арга юм.

Өөрөөр хэлбэл бид мацаг барьснаар судсаа цэвэрлэж тvvгээр дамжин цусыг саадгvй цэвэрлэх замаар зvрхэнд хvрэх боломж олгож байгаа. Тогтмол мацаг барьснаар бие хөнгөрч, оюун ухаан хурц болж ой тогтоолт сайжирдаг.

Бие тань байнга цэвэршиж байгаагийн vр дvнд булчингуудын хvч чадал нэмэгдэж, сэргэлэн цовоо болдог. Энэ vед залхуурлыг мартаж, улам идэвхтэй хөдлөх хvсэл оргилно. Мацаг барилт нь таны бие организмд амралт болдог байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
suvd(112.72.8.190) 2016 оны 04 сарын 27

Zuv gj bodoj bna

0  |  0
cccc(202.179.31.105) 2016 оны 04 сарын 24

Matsag barih argini hell zuwulj bolhu

0  |  0
Top