Залуус хүүхдийн эмнэлгийн тарианы өрөөг тохижуулжээ

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 24

"Найрамдал Ротаракт клуб"-ын залуучууд санаачлагаар Швейцарын хөгжлийн агентлагт хандан "Мөрөөдлийн өрөө" төсөл бичиж санхүүжилт авсан билээ. Тэгвэл тэд уг санхүүжилтээрээ энэ удаа ес дэх эмнэлэгийн хүүхдийн тасгийн тарианы  өрөөг шинээр засаж тохижуулжээ. Тодруулбал, тэд Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлгийн тарианы өрөөг тохижуулан хүлээлгэн өгсөн байна.

"Найрамдал Ротаракт клуб"-т төрөл бүрийн салбарт ажилладаг 18-30 насны залуучууд байдаг бөгөөд тэд өвчиндөө шаналж байгаа бяцхан үрсэд баяр баясгалан, гэрэл гэгээ нэмэхээр эмнэлэгийн хүүхдийн тасаг, тоглоомын өрөөг тохижуулдаг юм.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ахмад багш Цэцгээ(121.88.138.8) 2016 оны 04 сарын 24

Чимгээ эмч ч мундаг даа. ахмад настан, эх урсийн, иргэдийн эруул мэндийн толоо, сайн ажилладагт баярлаж явдаг шуу!!!

0  |  0
Top