“Кармен” дуурийг тоглоно

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 25

Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын уран бүтээлчид Ж.Бизегийн “Кармен” дуурийг тоглох гэж байна.

Меримегийн зохиолоор Францын хөгжмийн зохиолч Жорж Бизе дуурь туурвин 1875 оны гуравдугаар сард Францын театрт анх тавьсан нь "Кармен" дуурь байжээ. Харин манай тайзнаа 1984 оны дөрөвдүгээр сарын 5-нд тавигдсан бөгөөд улирал бүр тоглогдсоор ирсэн.

Дөрвөн бүлэг дөрвөн үзэгдэлт эл дуурийн үйл явдал 1820-иод оны Севиль хот орчимд өрнөх бөгөөд эрх чөлөөтэй цыган бүсгүйн хувь тавилан, зан араншин, дотоод ертөнцийн эрч хүчийг илэрхийлдэг.

Энэ удаагийн тоглолтод офицер, цэрэг, цыган эмэгтэй, залуучууд, тамхины үйлдвэрийн ажилчин, бухтай тулалдагч нарын дүрд УДБЭТ-ын найрал дуучин, балетын жүжигчин, СУИС-ийн оюутнууд, ХБК-ийн сурагчид оролцох юм байна. Мөн симфони найрал хөгжим хөгжимдөх аж.

Дуурийг энэ сарын 30-нд болон ирэх сарын 1-ний өдрийн 17.00 цагт УДБЭТ-ын тайзнаа тоглох юм байна.

Shuud.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top