20 сая төгрөгийн нэг, 4 сая төгрөгийн 10 баримт тохирлоо

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 25

Өчигдрийн НӨАТ-ын урамшууллын сугалаанд 20 сая төгрөг хожсон нэг азтан, 4 сая төгрөг тохирсон 10 баримт тодорлоо. Тохиролд дөрөвдүгээр сарын 1-15-ны хоорондох бүх баримт хамаарагдах юм.

Өчигдрийн тохирлоор 67808111 дугаар тодорсон бөгөөд

  • 111 дугаараар төгссөн 7695 баримт 20 мянган төгрөг
  • 8111 дугаараар төгссөн 765 баримт 100 мянган төгрөг 
  • 08111 дугаараар төгссөн 80 баримт 500 мянган төгрөг
  • 808111 дугаараар төгссөн 10 баримт  4 сая төгрөг
  • 7808111 дугаараар төгссөн 1 баримт 20 сая төгрөг тохирлоо.

Харин супер сугалаанд 58152005 дугаар гарсан ч азтан тодроогүй тул тавдугаар сарын 8-ны өдөр болох тохирлын шагналын сан 50 сая төгрөгөөр нэмэгдэж 150 сая төгрөг болж байгаа ажээ.

Та тохирлоо ebarimt.mn  сайтад нэвтрэн шалгана уу.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ganerdene(103.229.120.137) 2016 оны 04 сарын 26

Yaj shalgahiin

0  |  0
Top