Намын жагсаалт ҮХ зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 25

УИХ дахь Ардчилсан намын бүлэг, УИХ дахь МАН-ын бүлэг тус бүр ээлжит хуралдаанаа хийнэ. Бүлгүүдээр Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаанаар хэлэлцсэн Цэцийн 05 дугаар дүгнэлтийг хэлэлцэх юм. Энэ нь иргэн Ц.Намсрай нарын зүгээс гаргасан УИХ-ын 76 гишүүний 28 нь намын жагсаалтаар сонгогдож байгаа нь Үндсэн хууль зөрчсөн гэх асуудал юм. Үндсэн хуулийн цэцийн Дунд суудлын хуралдаан өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт /2016.04.22-нд/ болж, пропорциональ тогтолцоо нь Үндсэн хуулийн холбогдох заалт зөрчсөн гэх дүгнэлт гаргасан юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.26.193.142) 2016 оны 04 сарын 25

YXuuli zurchsun gedeg ni todorhoi bhad yu g ni dahij heleltseh geed bgaa yam be huuli bus yam hiidegee boliochee

0  |  0
Top