Н.Энхбаярын оргодлууд ирсэн үү?

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 25

МАХН-ын дарга Н.Энхбаяр Өмнөд Солонгост эмчлүүлэхээр явсан. Түүнийг АТГ-аас зугатаж, хилийн дээс давсан хэмээн улс төрийн хүрээнд ярих болсон. Н.Энхбаярын хэрэгт холбоотойгоор түүний дүү Н.Энхтуяа болон туслахынх нь ах Б.Хуяг нарыг интерполоор эрэн сурвалжаад удаж байна. Н.Энхбаярын нуусан бүх эд хөрөнгө дүүгийнх нь нэр дээр байдаг хэмээн ярьдаг. Түүнийг мөнгө завшуулсан, оргон зугтсан гэх үндэслэлээр эрэн сурвалжилж байгаа юм. Тэгвэл Б.Хуяг гэх залууг Интерполоор эрэн сурвалжлах болсон шалтгаан нь экс Ерөнхийлөгч Н.Энхбаяртай холбоотой. Н.Энхбаярын туслах Б.Тулга гэх залуугийн төрсөн ах энэ залууг Н.Энхтуяагийн хамт мөнгө завшиж, оргон зугтсан нэрийдлээр эрэн сурвалжилж буй. Харин Б.Хуяг эх орондоо ирэлгүй бүтэн дөрвөн жил болсон байдаг. Н.Энхбаярын оргодлуудыг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилсэн хэвээрээ байгааг цагдаагийнхан баталж байна. Одоо дээр нь нэмэгдээд Төмөр замын хэргээр эрэн сурвалжлагдаж байгаа Х.Баттулгын оргодлууд гэх нэр томъёо моодонд орлоо. Энхбаярын оргодлууд ирээгүй байна. Х.Баттулгын оргодлууд харин амь насанд нь баталгаа өгвөл ирнэ гэсэн сурагтай.

Д.ДОРЖ

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(109.163.234.2) 2016 оны 04 сарын 27

АН МАН одо болоошдээ Хүүхдүүд дээр улс төрийн шоу хиихэ боль 50 их наяд хувааж идэж ханахгүй бна уу АСЕМ амиа тавьж бхад улаанБурхнаар ХҮҮХДҮҮД ҮХЭЖ БНА махн ЭНЭ ЖИЛ ДЭМЖИЖ БНА

0  |  0
Зангараг(109.163.234.2) 2016 оны 04 сарын 27

АН МАН одо болоошдээ Хүүхдүүд дээр улс төрийн шоу хиихэ боль 50 их наяд хувааж идэж ханахгүй бна уу АСЕМ амиа тавьж бхад улаанБурхнаар ХҮҮХДҮҮД ҮХЭЖ БНА махн ЭНЭ ЖИЛ ДЭМЖИЖ БНА

0  |  0
kkk(103.26.195.145) 2016 оны 04 сарын 25

enhbayar songuulid garval orgodluudaa tsagaatgah ajillagaa zohiono biz tiimees gargaj bolohgui shuu mahn ni negch sanal bitgii ogoorei enhbayar uneheer eh ornii hogjlin toloo sanaa zovj suudag gej bodoj bn uu torin 3 ondorlog bj uzsen tsorin gants hun ter uydee eh orniihii toloo odoo hutsaad bgagaa hiihgui yasan yum odoo hiisen bulihaagaa nuuhin tuld l dahin uls torluu zutgeed bga yum

0  |  0
Top