ЭЕШ-ийн бүртгэлд 38 мянган сурагч хамрагджээ

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 26

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл өчигдөр 18:00 цагт дууссан.  Хэрэв зарласан хугацаанд бүртгүүлж амжаагүй бол дахин бүртгүүлэх боломжгүй юм. Элсэлтийн шалгалтын хураамж шалгалт тус бүрд 5800 төгрөг, батламж хуудас 700 төгрөг байгаа юм. Мөн шалгуулагч хэдэн ч шалгалт өгсөн нэг батламж хуудастай байна. Шалгуулагчид шалгалт өгөх байр, анги танхим, суудлын хуваарийг өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан тавдугаар сарын 15-наас хойш албан ёсны цахим хуудсаас мэдэх боломжтой аж. ЭЕШ-ийн бүртгэлд 38 мянган сурагч бүртгүүлсэн тухай Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top