Гүүр нурж, зорчих хөдөлгөөн хаагдлаа

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 26

Увс аймгийн Тэс сумын Нарийн голын гүүр урьд шөнө нурсан байна. Гүүр нурсан учраас Тэс сум руу зорчих хөдөлгөөн хаагдаад байгаа аж. Одоогоор гүүр нурсан шалтгаан тодорхойгүй байгаа бөгөөд тухайн гүүрийг барьсан компанид мэдэгдэл хүргүүлээд байгаа тухай албаны эх сурвалж мэдэгдлээ.

Уг гүүрийг анх 2006 онд 1.8 тэрбум төгрөгөөр гүйцэтгэнэ хэмээн ажлыг эхлүүлж байсан ч төсөвт өртөг нэмэгдсээр 5.3 тэрбум төгрөгөөр барьж, 2012 онд хүлээлгэн өгчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top