Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Мишээл экспо, Драгон дахь салбарууд ажиллаж байна

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 26

Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн ачааллыг багасгаж, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор Драгон, Мишээл экспо төвд нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн хоёр,  гурав дахь салбарыг туршилтаар ажиллуулж эхэллээ.

Өдөртөө 6720 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай Драгон дахь нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд нийслэлийн нутгийн захиргааны 22 байгууллага төвлөрч, 287 үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Үйл ажиллагааны явцад газартай холбоотой бүх төрлийн үйлчилгээг тус төвд төвлөрүүлж, газрын биржийн нэг цэгийн үйлчилгээ болгох зорилгоор ажиллаж байна. Албан ёсны нээлтийн ажиллагаа ирэх тавдугаар сарын 4-ний өдөр болно.

Өдөртөө 4800 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай Мишээл экспо дахь нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвд нийслэлийн нутгийн захиргааны 22 байгууллага төвлөрч, 287 үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Тус төв нь иргэдэд барилгын бүх төрлийн үйлчилгээг нэг дороос олгохоор зорьж байгаа бөгөөд төвийн үйл ажиллагаатай холбогдуулан Мишээл экспо төвд Мишээл барилгын их дэлгүүрийг ашиглалтад оруулна.

Албан ёсны нээлтийн ажиллагаа ирэх тавдугаар сарын 2-ны өдөр зохион байгуулна. Цагийн хуваарь ажлын өдрүүдэд 08:00-20:00, бямба гарагт 10:00-16:00 цагийн хооронд ажиллана гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
оо(66.181.161.124) 2022 оны 02 сарын 08

утасаа авч байвал зүгээр юмсан

1  |  0
Түвшинтуяа(66.181.161.70) 2019 оны 09 сарын 24

хөдөө орон хүн иргэний үнэмлэх захиалж болохуу

0  |  0
ганзориг(66.181.161.1) 2019 оны 08 сарын 20

очир дугаар яааж авдаг бэ хөдөө орон нутгаас очиж байгаа хүмүүс өдөр очиж байгаа болхоор дугаар авч чадахгүй юм гадаад паспорт авах гэсэн юм даргон салбараас

0  |  0
Top