Өнөөдөр болох үйл явдлууд

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 26

 11.00 цагт

  • Нийслэлийн удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан Дүнжингарав дахь Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд болно. Хуралдаанаар Нийслэлийн Үйлчилгээний төвийн нэгдүгээр улирлын ажлын тайлан, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны самбар байрлуулах журмын хэрэгжилт, Богино хугацаат үнэт цаас гаргах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.
  • Монгол улсын Засгийн газар, МҮХАҮТ -аас Монголын ТОП-100 аж ахуйн нэгжийг нэрлэж байна. Хэвлэлийн хүрээлэнд болно.

11.30 цагт

  • “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн санаачлагч, редактор П.Анужин хэвлэлийн бага хурал зарлалаа. Монгол Ньюс мэдээллийн төвд болно.
  • Оюутан залуус гэмт хэрэг зөрчил гаргах нь нэмэгдэж буйтай холбогдуулан ЦЕГ, Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс, ХААИС хамтран оюутнуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулна.

12.00 цагт

  • Иргэдийн ундны усыг цэвэршүүлэх нэрээр монголчуудын эрүүл мэндэд заналхийлсэн бизнес хэрхэн цэцэглэж байгаа талаар “Монголын эрдэст ус, технологи хөгжил” компани, Эрдэмтдийн зөвлөл хамтран мэдээлэл хийнэ. Монгол Ньюс мэдээллийн төвд болно.


12.30 цагт

  • “Херо энтертайнмэнт”-аас алдагдсан бичлэгтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ. Монгол Ньюс мэдээллийн төвд болно.

13.00 цагт

  • Эрүүгийг хуулийн Шинэчилсэн найруулгыг эсэргүүцсэн ЭМНЭЛГИЙН АЖИЛЧДЫН тайван жагсаал Чингисийн талбайд болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top