УИХ-ын гишүүн Л.Цог буурь сэлгэнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 26

УИХ-ын гишүүн Л.Цог өнөөдөр намаасаа гарах өргөдлөө өгчээ. Тэрбээр өнгөрсөн сард УИХ-ын гишүүн Г.Уянгын хамтаар МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс гарсан. Ингэж намаасаа татгалзсан Л.Цог УИХ-ын гишүүн Г.Уянгын удирдаж буй Тусгаар тогтнол Эв нэгдлийн намд элсэх нь тодорхой болов. Тэрбээр тус намын анхны их хурал дээр очиж, шинэ улс төрийн хүчнийг дэмжихээ илэрхийлсэн билээ. Л.Цог намын дарга Н.Энхбаяртайгаа түнжин муудаж, МАХН-ынхан түүнийг “хөгийн авлигач, урвагч” хэмээн нэрлээд байсан юм.

А.Чимгээ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top