“НЬЮ СВИЙТ ФҮҮДС” ХХК-ийн эклер бүтээгдэхүүнээс 43 хүн хорджоо

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 27

2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 10 цагийн байдлаар Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа эрхэлж буй “Нью свийт фүүдс” ХХК-ийн эклер нэрийн бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэсэн 75 хүн хоолны хордого гэсэн оноштойгоор ХӨСҮТ оношлогдож, 43 хүн хэвтэн эмчлүүлж байна.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2016 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийн 19 цаг 40 минутад тус үйлдвэрлэлийн үйл ажиллагааг зогсоож, эрүүл ахуйн тандалт судалгаа хийж, сэжиг бүхий ундны ус, түүхий эд, бэлэн бүтээгдэхүүнээс зохих журмын дагуу дээж авч Нэгдсэн төв лабораторид шинжлүүлэхээр хүргүүллээ. Тус компаниас 4 сарын 21-23-ны хооронд 1136 эклер үйлдвэрлэж, хүнсний сүлжээнд нийлүүлснээс яаралтай татан авах ажил хийгдэж, одоогийн байдлаар нийт 324 ширхэг бүтээгдэхүүнийг хураан аваад байна.

Иймд иргэдийг  “Нью свийт фүүдс” ХХК-ийн  эклер нэрийн бүтээгдэхүүнийг худалдан авахгүй, авсан бол хүнсэндээ хэрэглэхгүй байхыг  анхааруулж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top