Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын “Нээлттэй өдөрлөг” өнөөдөр Чингисийн талбайд болно. Энэхүү арга хэмжээ нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын салбарын ажилтны баярын өдрийг угтан иргэдэд үзүүлж байгаа үйлчилгээг олон нийтэд таниулах, мэдээлэл өгөх, сурталчлах зорилготой аж. 

Арга хэмжээнд Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны нийслэл дэх харьяа агентлагууд, зургаан дүүргийн хэлтсүүд оролцох юм байна.

Энэ үеэр байгууллагууд иргэдэд бүх төрлийн үйлчилгээ үзүүлэх бөгөөд иргэдийн асуултад газар дээр нь хариулт өгч, өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэн ажиллахаас гадна урлагийн мэндчилгээ, тайлант видео үзүүлж, бүлгийн зохион байгуулалт зохион байгуулах аж. Мөн үйлдвэрлэл эрхлэн өрхийн амжиргаагаа дээшлүүлж буй иргэдийн бүтээлийн үзэсгэлэн худалдаа гаргах юм байна.

Eagle.mn