Замын Цагдаагийн баруун урд уулзвараас Баянмонгол хорооллын уулзвар хүртэл хаана

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 27

Замын Цагдаагийн баруун урд уулзвараас Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хааж, зам завсарын ажил хийхээр болсон.Үүнтэй холбоотойгоор Замын Цагдаагийн баруун урд уулзвараас Баянмонгол хорооллын уулзвар хүртэлх  хэсгийн хөдөлгөөнийг энэ сарын 29-ний 00:00 цагаас тавдугаар сарын 1-ний 23:00 цагийн хооронд, Замын Цагдаагийн баруун урд уулзварыг 29-ний 22:00 цагаас энэ сарын 30-ны 10:00 цагийн хооронд тус тус хэсэгчлэн хаахаар болжээ.

Энэхүү хязгаарлалттай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний нийт дөрвөн чиглэл буюу Ч:10 "Ганц худаг-Сансар-Баянмонгол хороолол-Мишээл экспо", Ч:28 "Сэлх-7 буудал-Ард кино театр-Ривер гарден хороолол", Ч:32 "Улиастай-Баянмонгол хороолол-ТЭЦ3", Ч:44 "Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв" чиглэлүүдэд өөрчлөлт ороод байгаа ба дээрх чиглэлд нийт 39 том оврын автобус Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн замаар үйлчилэх аж.

News.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Н.БАЯР(59.153.112.202) 2016 оны 04 сарын 27

ЗӨВ ШҮҮ =D>

0  |  0
Top