Өнөөдөр хаана юу болох вэ?

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 28

09.00 цагт: "Зүрхний эмгэгийн сувилахуйн тусламж үйлчилгээний цогц шийдэл" сэдэвт үндэсний сургалт ЭМСЯ-ны " Б" зааланд эхэлнэ.

09.30 цагт: Стандартчиллын Үндэсний зөвлөлийн хурал Стандартчилал, хэмжил зүйн газрын хурлын танхимд болно. Энэ удаагийн хурлаар Мэдээлэл, харилцаа холбоо, Авто тээвэр, Газар тариалан, Авто зам, Газрын тос, Барилга, Чанарын удирдлагын тогтолцоо, Хөдөлмөрийн нөхцөл аюулгүй байдлын стандартчиллын техникийн хороодын нийт 62 асуудал хэлэлцэх юм. 

09.30 цагт: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдрийг угтаад ХАБЭА-н сарын аяныг орон даяар өрнүүлж бөйгаатай холбогдуулан зохион байгуулах "Нэн түрүүнд ХАБ" бага хурлын нээлт "Чингис" зочид буудалд болно. 

10.00 цагт: Жил бүрийн хаврын адаг сард болдог Майдар эргэх их ёслол МБШТөв Гандантэгчэнлин хийдэд болно.

10.00 цагт: Барилгын орчинд иргэдийн аюулгүй байдлыг хангуулах, хяналт тавих ажлыг ТББ-тай хамтран зохион байгуулж байгаа ажлын хэсэг БГД-ийн 16-р хороо, Эх нялхасын ЭМҮТ-ийн баруун талд барьж буй Монголын Үндэсний дээд сургуулийн өргөтгөл, оюутны байрны барилгын ажилд шалгалт хийнэ. 

10.00 цагт: Нийслэлийн Засаг даргын 2016 оны А/103 дугаар захирамжаар "Улаанбаатар - Марафон - 2016" олон улсын гүйлтийн тэмцээн Зохион байгуулах Ажлын хэсгийн Анхдугаар хуралдаан Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын "А" танхимд болно. Хуралдаанаар зохион байгуулах ажлын хэсгүүд, бэлтгэл ажлын төлөвлөгөө, тэмцээний заавар, гүйлтийн зам маршрут, зай зэрэг асуудлуудыг хэлэлцэнэ. 

10.00 цагт: Цагдаагийн байгууллагын түүхт 95 жилийн ойг тохиолдуулан ЦЕГ-ын удирдах бүрэлдэхүүн өөрийн байгууллагын ахмад ажилтнуудтай уулзалт зохион байгуулна. Уулзалт Соёлын төв өргөөний Их танхимд болно.

10.00 цагт: Ус хэмнэлттэй хэрэглэх болон саарал ус дахин ашиглах техник технологи нэвтрүүлсэн аж ахуйн нэгж байгууллагуудын үзэсгэлэн худалдааг УСУГ-аас санаачилан өөрийн сургалтын төвдөө зохион байгуулна.

11.00 цагт: Замын Цагдаагийн газраас зам тээврийн ослын талаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

11.00 цагт: ЭМСЯ-ны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдах "Эрүүл Монгол хүн -2016" ЭКСПО болох талаар "Монгол Ньюс" Мэдээллийн төвд " мэдээлэл хийнэ.

11.00 цагт: Генерал цол бий болсны 72 жилийн ой, генералуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ Чингисийн талбайд болно. 

12.00 цагт: АСЕМ-ын мэдээллийн төвд болох “АСЕМ-ын мэдээллийн цаг”- аар АСЕМ-ын дээд түвшний уулзалт, түүний дагалдах хурлуудын харуул хамгаалалт, замын хөдөлгөөний зохицуулалтын талаар мэдээлэл өгнө. Мэдээллийг ЦЕГ-ын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Бодлого зохицуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Т.Лхагвадорж, Замын цагдаагийн газрын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Эрдэнэбат нар хийнэ. 

14.00 цагт: Олон Улсын Монгол Судлалын Холбоо, МУИС-ийн Монгол хэл, Хэл шинжлэлийн тэнхим, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн хамтран зохион байгуулах "Монгол хэлний үгийн сангийн судлал" сэдэвт Эрдэм шинжилгээний хурал ШУА-ийн Тэргүүлэгчдийн газрын III давхрын хуралдааны танхимд болно.

17.00 цагт: СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн Зураасан зургийн урлангийн багш, оюутнуудын хамтарсан "Тусгал" уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлт "Blue Moon" Арт галлерейд болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top