БХ-ын сайд Ц.Цолмонгийн зөвлөхийг саатууллаа

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 28

Авлигатай тэмцэх газраас Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн Нийгмийн асуудал хариуцсан зөвлөх Ж.Алтансүхийг сонгон шалгаруулалт зарласан тендертэй холбоотойгоор саатуулжээ. Түүнийг иргэн М-ээс энэ сарын 25-ны өдөр хээл хахууль авсныг үйлдэл дээр нь илрүүлж, эрүүгийн 201601000081 дугаартай хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. 

Ж.Алтансүхийг дээрх хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2-т заасны дагуу сэжигтнээр тооцон, цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байна. 

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн найз, хууль бусаар албан тушаалд томилогдсон гэх мэтээр багагүй хэл амд өртөөд байсан Ж.Алтансүх ийн авлигын хэргээр хуулийн байгууллагад шалгагдаж эхэллээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Группт гаргаж огно (202.179.31.15) 2016 оны 04 сарын 28

Группт гаргаж огно гээд боон монго тогрог авдаг эмч нар нэг баригдаасай билээ.

0  |  0
2016(103.229.121.212) 2016 оны 04 сарын 28

бор оймстын хүү болон сайд дарга нэртэй толгойгүй гүйцэтгэгч нарыг одоо шалгах хэрэгтэй. со- буудалд хэвтчихээд дуртай үёдээ төрийн ордонд орж ирээд бх юм. X_X X_X :-q

0  |  0
Top