Хавдарын эмч нар үнэ төлбөргүй үзлэг хийнэ

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 28

Тавдугаар сард тохиох олон улсын сувилагч нарын өдрийг угтаж “Хавдар судлалын үндэсний төв”-ийн эмч нар өнөөдөр  “Дүнжингарав” худалдааны төвд иргэдэд үнэ төлбөргүй үзлэг хийхээр болжээ. Уг арга хэмжээ өдрийн 13:00 цагт эхлэх ба иргэдэд үнэ төлбөргүй үйлчилж, зөвлөгөө өгнө. Өнгөрсөн жил тус төвөөс Нарантуул олон улсын худалдааны төвд ажиллаж иргэдийг үнэгүй үзлэг хамруулж байсан билээ. Сонирхуулахад, Олон улсын сувилагч нарын өдрийг жил бүрийн тавдугаар сарын 12-ны өдөр дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top