Түрээсийн орон сууцны сугалаа өнөөдөр болно

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 28

Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн материалыг өнгөрсөн сарын 21-нээс энэ сарын 1-ний өдрийг дуустал хүлээн авсан бөгөөд тус журмын шаардлага хангаж бүртгэлд хамрагдсан иргэдийн тоо түрээсийн орон сууцны квотоос давсан учраас иргэдийг сугалаагаар сонгохоор болсон. Уг цахим сугалаа өнөөдөр явагдана.  Тодруулбал, ШӨХТГ, Барилга Хот Байгуулалтын Яам, бүртгэлд хамрагдсан иргэдийн төлөөллийг ил тод шударга байлгах зорилгоор байлцуулж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд дамжуулан олон нийтэд хүргэх юм. Түрээсийн орон сууцанд хамрагдахаар нийт 4,000 орчим иргэн хандсанаас 2,262 иргэн бүртгэлд хамрагдсан аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top