Д.Батцогт: Үйлчлүүлэгчээ татаж байгаа эмнэлэгт ЭМД-ын сангаас илүү санхүүжилт олгоно

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 28

Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль батлагдсантай холбогдуулж УИХ-ын гишүүн Д.Батцогт, С.Одонтуяа, Л.Энх-Амгалан нар мэдээлэл хийлээ.

Уг хуульд эмнэлгийн тусламж үйлчилгээг хэрхэн зохион байгуулах, ямар байдлаар санхүүжүүлэх, яаж хянах вэ гэдгийг нэлээд нарийвчилж тусгасан. Түүнчлэн сайн  боловсон хүчин, эмч ажилчдаа тогтоон барих үүднээс цалингаа нэмэгдүүлэх эрх мэдэл тухайн эмнэлэгт хадгалагдаж үлдэж байгаа юм. 

“Төрийн өмчид эмнэлгүүд өнөөдрийг хүртэл хэрэгжиж ирсэн хууль эрх зүйн орчинд баригдаад чөлөөтэй ажиллах бололцоогүй байсан. Тиймээс засаглалын асуудлыг улсаас хараат бус болгосон. Дээр нь санхүүгийн эрх мэдэл олгосон. Аль эмнэлэг үйлчлүүлэгчээ татаж байна тэр эмнэлэгт ЭМД-ын сангаас илүү санхүүжилт олгоно. Ингэснээр мөнгөн орлогоороо тоног төхөөрөмж авах, цалингаа нэмэгдүүлэх  боломжтой болж байна. Ялангуяа боловсон хүчинд санхүүгийн эрх мэдэл, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллах эрх чөлөөг нь олгож байгаагаараа онцлог” гэж УИХ-ын гишүүн Д.Батцогт хэллээ. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Төрийн үүрэг бол ард иргэддээ эмнэлгийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэх юм. Тиймээс хамгийн доголдолтой салбарт шинэчлэлийг авчрах хууль гэж бид харж байна. Өмнө нь ялсан намын томилгоогоор томоохон эмнэлгийн дарга нарыг томилдог байсан. Харин тус хууль батлагдсанаар энэ байдал арилах юм. Хамт олондоо хүлээн зөвшөөрөгдсөн, мэдлэг, туршлагатай хүн эмнэлгийг удирддаг болно. Алслагдсан сум, суурин газрын эмнэлэгт томилогдож байгаа эмч, эрүүл мэндийн ажилчдын туршлагын асуудал яригддаг. Сумд болон аймаг, нийслэлийн өрхийн эмнэлэгт чадвар, мэдлэг туршлагатай хүмүүсийг ажиллуулах эрх зүйн орчин нээгдэж байгаагаар бас онцлогтой. Эрүүл, мэндийн салбарт 40 гаруй мянган ажилтан албан хаагч ажиллаж байна. Энэ хүмүүсийн хөдөлмөрийн үнэлэмж, нийгмийн баталгаа, цалин хөлсний асуудлууд өнөөдрийг хүртэл шийдэгдэж чадаагүй. Харин одоо дээрх ажилчид өөрийнхөө хөдөлмөрийг үнэлүүлж, цалин хөлс, нийгмийн халамжийн асуудлаа шийдүүлэх боломжтой болж байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(59.153.112.235) 2016 оны 04 сарын 29

Sistem surgalt ni buruu yum bn le.gajgiig ni zasch bj uilchilgeeni char saijirna

0  |  0
saraa(202.9.42.1) 2016 оны 04 сарын 29

Demjij baina. Urhiin emneleg gej unen hund surtliin gazar shdee. Bi bol tednii muuhai aash, hund surtlaas zalhaad huviin emnelegt handdag. Daatgal tulj baigaa irgenii huvid emchee emnelegee songoj uilchluuleh ni minii erh tul minii tulsun mungu bas minii songoson emnelegiig sanhuujuuleh yostoi.

0  |  0
Иргэн(73.87.232.182) 2016 оны 04 сарын 28

Муу урвагч.

0  |  0
Top