УИХ-ын гишүүн Л.Болд, Ц.Оюунгэрэл нар үндэслэлгүй мэдээлэл тараасан гэв

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 28

УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл,  Л.Болд нар  улс төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Б.Булганы хоригдож буй нөхцөл байдалтай танилцаж, түүнийг хурц гэрэлтэй өрөөнд, залхаан цээрлүүлэх байдлаар хорьсон хэмээн мэдээлсэн билээ. Энэ мэдээллийн мөрөөр Улсын прокурорын ерөнхий газар /УПЕГ/-аас ажлын хэсэг гарч, Б.Булганыг ариун цэвэр сахих боломжгүйгээр, эрхийг нь зөрчин хорьсон уу гэдгийг тогтоохоор хоригдож буй хорих анги, орчинд нь хяналт, шалгалт явуулжээ. Шалгалтаар УИХ-ын гишүүдийн мэдээлэлд дурдсанчлан"...Б.Булганы хоригдож байгаа өрөөний гэрэл тод, бусад өрөөнийх бүдэг..." гэсэн нь үндэслэлгүй байжээ. Мөн Б.Булганыг ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй байна гэх мэдээлэл худал гэдгийг УПЕГ-аас мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(59.153.112.235) 2016 оны 04 сарын 29

Gerlees busad ni unen l bsan bn shu de.tegeed ch busad horigdluudad hetegtei.ter 2 ochoogui bol hewere bh baij.2 gishuun sn bn.hun chanartai l yum bm

0  |  0
zzz(80.12.63.202) 2016 оны 04 сарын 28

Tedniig anhaaraldaa avaad zorilgo bainuu ugui sudal

0  |  0
ИРГЭН(103.57.93.204) 2016 оны 04 сарын 28

ЗӨВ ШҮҮ =D>

0  |  0
зочин(122.201.22.144) 2016 оны 04 сарын 28

Тэнэгүүд нэг иймэрхүү л зүйл хийж явна даа, дахин бүү сонго

0  |  0
zochin(103.10.21.34) 2016 оны 04 сарын 28

UIH-d dahij iim met hulgaichnuudiig songohgui baival taarna

0  |  0
Top