Мэргэжил суртачлах өдөрлөг боллоо

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 29

Дүүргийн хөгжлийн хэлтсээс ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах үйлчилгээг өргөжүүлж, хөгжүүлэх зорилготой ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад зориулсан өдөрлөгийг зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгт Хөгжлийн хэлтсийн дарга Ж.Отгонцэцэг, СТА Г.Ундармаа, Гэр бүл судлалын доктор Г.Наранбаатар болон ЕБС-ийн 500 сурагч, МСҮТ, 15 их дээд сургуулийн төлөөлөл оролцсон юм. Нээлтийн арга хэмжээг Хөгжлийн хэлтсийн дарга Ж.Отгонцэцэг нээж үг хэлсэн бөгөөд Жүжигчин Г.Ундармаа мэргэжлээ зөв сонгох талаар сонирхолтой лекц уншсан юм.Мөнмэргэжилтэн, багш нар ахлах ангийн суралцагчдад танилцуулга, зөвлөгөө өгч, сонирхсон их, дээд сургуулиудын талаар мэдээллийг танилцуулсан юм. Дашрамд дурьдахад жил бүр мэргэжлээ хэрхэн сонгох тал дээр  төгсөх ангийнханд зориулсан сургалт өдөрлөг явагдаж байгаа нь тэдэнд дөхөм болж байгааг оролцогч хүүхдүүд онцолж байлаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bi(182.160.32.214) 2016 оны 05 сарын 03

hezee haana bolsniig ni bicheech,bolohoos ni umnu bichichiheech duurtsiin

0  |  0
Top