”Барс 2” захын урдаас тэсрэх бодис илэрчээ

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 29

Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Барс-2” худалдааны төвийн урд байрладаг  “Монинжбар” компанийн хашаанаас тэсрэх бөмбөг олдсон байна. Энэ Нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст “Албан байгууллагын хашаанд тэсрэх бөмбөг байна” гэсэн иргэдийн өгсөн мэдээллийн ирсэнээр Онцгой байдлын газар, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн баг бүрэлдэхүүн шуурхай ажилласан байна.

Ингээд тэсэрч дэлбэрэх бодисыг хайх, устгалын бүлэг очиж аюулгүй болгожээ. Анхны эх сурвалжийн мэдээллээс харахад бөмбөгдөгч онгоцоор сургуулилалт хийхэд ашигладаг тэсрэх бөмбөг байжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top