МАХН мөрийн хөтөлбөрөө СЕХ-нд хүргүүллээ

Автор | Zindaa.mn
2016 оны 04 сарын 29

МАХН ирэх 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлж, мөрийн хөтөлбөрөө СЕХ-д хүргүүллээ.  МАХН-ын дарга Н.Энхбаяр,  дэд дарга Э.Эрдэнэжамьяан, УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ  болон намын гишүүд, дэмжигчид  энэ үеэр байлцав.  МАХН-ын дарга Н.Энхбаяр "Сонгуулийн тухай хуулийн дагуу МАХН 2016 оны сонгуульд дангаараа оролцоно гэдэг шийдвэрийг бага чуулганаараа гаргасан. Хуулийн хугацаанд багтаж СЕХ-нд хүсэлтээ албан ёсоор илэрхийллээ. СЕХ бичиг баримтыг шалгаж үзээд ирэх лхагва гаригт улс төрийн намуудыг сонгуульд оролцохыг баталгаажуулж, холбогдох бичиг баримтыг гардуулж өгнө. Бид СЕХ-нд хандаж өнгөрсөн сонгуульд гаргасан алдаануудыг битгий давтаарай. Хэн нэгнийг, ямар нэг үндэслэлгүйгээр сонгуулиас битгий хасаарай. Ард түмэнд сонгох эрхээ эдлэхэд нь саад битгий болоорой. Харин түүнд нь тусалж, дэмжиж ажиллаарай гэсэн саналаа товч хэллээ. СЕХ-г шударга ажиллана гэж итгэж байна хэмээлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top