Хилийн боомтууд амарна

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 01

Монгол, Хятадын авто замын хилийн боомтууд өнөөдөр амарна. Олон улсын хөдөлмөрчдийн баяр өдрийг тохиолдуулан тавдугаар сарын нэгэнд амардаг юм. Харин тавдугаар сарын 2-ноос эхлэн цагийн хуваарийн дагуу ажиллана. “Монгол, Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын  Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т заасны дагуу ийн амрах аж.

Олон улсын хөдөлмөрчдийн баяр буюу тавдугаар сарын нэгний өдөр  Монгол, Хятадын төмөр замын боомтууд  Олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчлэх юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top