Арьсаа цайруулах маш хялбар арга

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 01

Хавар, зун хүний арьс хамгийн ихээр борлодог. Гэгээлэг, цагаан арьсыг эрхэмлэгчдийн хувьд энэ бол сүйрэл. Салоны нөхцөлд цайруулах гэхээр хэд хэдэн курс явах шаардлагатай болох тул маш их мөнгө орно. Тиймээс борлож, өнгөө алдсан арьсаа хэрхэн гэрийн нөхцөлд хэрхэн цайруулах вэ. Гэхдээ маш богино хугацаанд. Таны арьс борлож, гундсан бол анхаарлаа нааш нь хандуулна уу.

1. Өндөгөөр макс тавих гэж буй бол өндөгний шарыг хэрэглэх шаардлага байхгүй. Танд өндөгний цагаан байхад л хангалттай.

2. Өндөгний цагаан дээр бага зэргийн лимоны шүүс хийгээрэй.

3. Дараа нь сайтар хутгаарай.

4. Өндгөө хутгасныхаа дараа нэг халбага оливын тос хийнэ.

5. Максаа тавихаасаа өмнө нүүрээ бүлээн усаар угаагаарай.

6. Нүүрээ угаасныхаа дараа маскаа түрхэнэ.

7. Макс тавих хугацаа 10 минут.

8. Нүүрээ чийгтэй алчуураар арчиж, максаа цэвэрлээрэй.

9. Төгсгөлд нь таны арьсанд тохирох тэжээлийн тос түрхээрэй. Эдгээр алхамыг дэс дараалалтай хийснээр таны арьс хормын төдийд цайрах болно.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top