Нам, эвслийн бүлэг хуралдана

Автор | Zindaa.mn
2016 оны 05 сарын 02

Өнөөдөр УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хуралдана. Хуралдаанаар энэ долоо хоногт байнгын хороо, чуулганаар хэлэлцэх хууль , тогтоолын төсөлд нэгдсэн байр суурьт хүрэх юм. Мөн шаардлагатай тохиолдолд УИХ-ын нэгдсэн чуулганыг товлон зарлахаар болжээ.

Учир нь УИХ дахь “Шударга ёс” эвсэл ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэх үед завсарлага авсан. Хэрвээ тус эвслийн бүлэг завсарлагааны хугацаа дуусгавар болсноо мэдэгдвэл чуулганыг зарлан хуралдуулж, дээрх асуудлыг хэлэлцэх бололтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top